A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • МӨРӨН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭХ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №02. 2023.01.12/
Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 14

Мөрөн

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭХ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалаар батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал", ."Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал", "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал" -ыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIII хуралдаанаас тогтоох нь:

1.Мөрөн сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Уг тогтоолыг " Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэх мөрдсүгэй.

3.Уг тогтоол "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай" тогтоол хүчингүй болсонд тооцсугай.

4.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд сурталчлан таниулж дагаж мөрдүүлэн, хэрэгжүүлж ажиллахыг Мөрөн сумын Засаг дарга (Д.Идэрмөнх), "Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв" ХХК-ны захирал (С.Мөнх-Эрдэнэ) нарт үүрэг болгосугай.

5.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Т.Мягмарсүрэн)-д даалгасугай .

ДАРГА Б.НЯМДАВАА