- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №02. 2023.01.12/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХАЙРХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 10/03
Хайрхандулаан сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Ганхуяг), тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Долгорсүрэн) нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03/01 дүгээр тогтоол "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.АЛТАНГАН
Текст томруулах
A
A
A
