A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 11/04

Бат-Өлзий

ГАЗАР НУТГИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 3.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгүүд, Байгаль орчны сайдын "Орон нутгийн хамгаалалтад авах тухай журам"-ын 4.3 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Бат-Өлзий сумын Зөрүүлэг 4, Хүйтэнбулаг 5 дугаар багийн нутагт хамаарах 664,98 га газрын байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах, доройтсон орчныг нөхөн сэргээхээр орон нутгийн тусгай хамгаалалтад 10 (арван) жилийн хугацаатайгаар авсугай.

2.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын солбилцол зураглалыг нэгдүгээр, хамгаалалтын дэглэмийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (С.Амгалан), багийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч (Г.Пүрэвтогтох), (Г.Бямбагарав), Байгаль орчны улсын байцаагч (Б.Янжиндулам), Газрын даамал (И.Маралмаа) нарт үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ