A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ/"Ану сервис" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/-/ЗХХАЭ №02. 2023.01.12/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Ану сервис" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Ану сервис" ХХК (Б.Инжинаш)-д, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ц.Бугасүрэн)-д тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ц.Бугасүрэн)-д даалгасугай.

ДАРГА Д.ГАНБОЛД

ГИШҮҮН Ц.БУГАСҮРЭН

ГИШҮҮН М.ЭНХЖАРГАЛ