A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.20-3.1.23 дахь заалт:

"3.1.20."бохир ус" гэж хүн амын ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанаас бий болсон, эсхүл тухайн нутаг дэвсгэрээс хурын ус зайлуулахад үүссэн шингэн хаягдлыг;

3.1.21."гадаргын ус" гэж хур тунадасны ус хөрсөнд нэвчилгүй, хөрснөөс болон барилга байгууламжийн гаднах гадаргуугаас бохирдсон ус зайлуулах суваг, эсхүл ариутгах татуургын системд шууд зайлуулагдах усыг;

3.1.22."лаг" гэж төрөл бүрийн хаягдал уснаас энгийн болон механик аргаар ялган авсан ус ба хатуу хольцын холимгийг;

3.1.23."индексжүүлэлт" гэж цэвэр, бохир усны үйл ажиллагааны зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулахыг."

2/5 дугаар зүйлийн 5.1.8, 5.1.9 дэх заалт:

"5.1.8.гадаргын болон хөрсний ус зайлуулах системийн талаар баримтлах бодлогыг боловсруулж, холбогдох дүрэм, журмыг батлах;

5.1.9.лагийг тээвэрлэх, боловсруулах, ашиглах, устгахтай холбоотой журам, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;"

3/8 дугаар зүйлийн 8.1.4-8.1.7 дахь заалт:

"8.1.4.ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн томилж, чөлөөлөх;

8.1.5.унд, ахуйн хэрэглээний усны аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн стандартыг мөрдүүлэх;

8.1.6.тухайн нутаг дэвсгэрт цэвэр, бохир усны шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, эдгээр зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээг авах;

8.1.7.нүхэн жорлонгийн тоог бууруулах ажлыг зохион байгуулах;"

4/10 дугаар зүйлийн 10.1.9-10.1.12 дахь заалт:

"10.1.9.зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох аргачлал баталж, хэрэгжүүлэх;

10.1.10.гадаргын болон хөрсний усыг ариутгах татуургын системд нийлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох;

10.1.11.бусдын эзэмшлийн шугам сүлжээ, дамжуулан шахах насосын станцаар цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд хангагч, шугам сүлжээ эзэмшигчдийн хооронд хийх төлбөр тооцооны журам батлах;

10.1.12.энэ хуулийн 3.1.14-т заасан хангагчийн үйлчлэх хүрээг тогтоох журам батлах;"

5/18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг:

"18.7.Нийтэд халдварлах аюултай нян, бактери, химийн нэгдлийн бохирдол бүхий хаягдал бохир усыг энэ хуулийн 18.1-д заасан зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа бохир ус татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх бөгөөд уг үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага хариуцна."

6/20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:

"20.4.Энэ хуулийн 20.1-д заасан цэвэр усны хэмжээ нь хэрэглэсэн халуун, хүйтэн усны хэмжээтэй тэнцүү байх бөгөөд бохир усны хэмжээ нь Зохицуулах хорооны тогтоосноос өөрөөр заагаагүй бол цэвэр усны хэмжээтэй тэнцүү байна."

2 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалт:

"3.1.19."саарал ус" гэж ямар нэгэн ялгадасгүй зөвхөн ахуйн бохир усыг;"

2/8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт:

"8.1.2.нутаг дэвсгэрийнхээ ус хангамж, ариутгах татуурга, гадаргын ус зайлуулах барилга байгууламжийг төлөвлөх талаар төсөл, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах;"

3/9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсэг:

"9.10.Зохицуулах хороо жил бүр тухайн жилийн үйл ажиллагааны төсвөө баталж, ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлагнана."

4/10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт:

"10.1.1.цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын бүтцийг тодорхойлох, тариф тогтоох аргачлал, төлбөр тооцох журам, цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;"

5/15 дугаар зүйлийн 15.1.13 дахь заалт:

"15.1.13.усны хэрэглээний төлбөрөө энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан хэмжээнд үндэслэн төлөх."

3 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн гарчиг, 9.3, 9.4, 9.5, 9.6, 9.9, 9.12, 9.13, 9.14 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн гарчиг, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.11 дэх заалтын "зохицуулах зөвлөлийн" гэснийг "Зохицуулах хорооны" гэж, гуравдугаар бүлгийн гарчиг, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.7, 9.8, 9.11, 9.13 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн "зохицуулах зөвлөл" гэснийг "Зохицуулах хороо" гэж, 9 дүгээр зүйлийн 9.15 дахь хэсгийн "Зохицуулах зөвлөлд" гэснийг "Зохицуулах хороонд" гэж, 3 дугаар зүйлийн 3.1.18 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "Зохицуулах зөвлөлөөс" гэснийг "Зохицуулах хорооноос" гэж, 14 дүгээр зүйлийн 14.2.6 дахь заалтын "Зохицуулах зөвлөлөөр" гэснийг "Зохицуулах хороогоор" гэж, 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийн "сурталчилгааны" гэснийг "судалгаа" гэж, 9.13 дахь хэсгийн "зөвлөлийн" гэснийг "хорооны" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалтын дугаарыг "5.1.10" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын дугаарыг "8.1.8" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалтын дугаарыг "10.1.13" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР