A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 9/01

Хөөвөр

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 3/03 дугаар тогтоолын хавсралтад нэг ямааны тоо толгойн албан татварын хэмжээг 800 төгрөг байх өөрчлөлт оруулсугай.

ДАРГА Б.АНХБАЯР