A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А-347

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.3 дахь хэсгийн 6.3.3, 6.3.4 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Монголбанкны ерөнхийлөгчийн 2022 оны А-135 дугаар тушаалаар батлагдсан "Монголбанкны төлбөрийн картын клирингийн системийн дүрэм"-ийн 3 дугаар зүйлд энэ тушаалын Нэгдүгээр хавсралтад заасан агуулга бүхий 3.6 дахь хэсэг нэмсүгэй.

2."Монголбанкны төлбөрийн картын клирингийн системийн дүрэм"-д энэ тушаалын Хоёрдугаар хавсралтад заасан агуулга бүхий "Төлбөрийн карт токенжуулах зөвшөөрлийн маягт" нэмсүгэй.

3.Батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Үндэсний цахим гүйлгээний төвийн төлбөрийн картын клирингийн системийн оролцогч нарт даалгасугай.

4.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т тус тус үүрэг болгосугай.

5.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хууль, эрх зүйн газар (Д.Аюуш), Төлбөр тооцооны газар (Э.Анар)-т тус тус үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН