A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 488

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ, ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.5, 57.14 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралт, Нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалаас бусад төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралт, Нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 3 дугаар хавсралт, Цагдаа, дотоодын цэргээс бусад төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 4 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт, төрийн улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээг 7 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 1 дэх заалтын "тус тус шинэчлэн баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй." гэснийг "баталсугай." гэж, "Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолын 3 дахь заалт, мөн "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолын 4 дэх заалтын ""Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолыг" гэснийг "төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралт, Цагдаа, дотоодын цэргээс бусад төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 3 дугаар хавсралт," гэснийг, мөн заалтын "Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 11 дүгээр хавсралт," гэснийг, "Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх заалтын ", Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралт, Төрийн захиргааны төв байгууллагын төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 3 дугаар хавсралт" гэснийг, "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 2 дугаар хавсралт," гэснийг, мөн заалтын ", Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 7 дугаар хавсралт" гэснийг тус тус хассугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 2, 3, 11 дүгээр хавсралт, "Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолын 2, 3 дугаар хавсралт, "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоолын 2, 7 дугаар хавсралт, "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

6.Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.АЮУРСАЙХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 241

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ, ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.5, 57.14 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралт, Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралт, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 3 дугаар хавсралт, Төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 4 дүгээр хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 7 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 8 дугаар хавсралт, Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 9 дүгээр хавсралт, Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 10 дугаар хавсралт, Төрийн улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээг 11 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

(Энэ тогтоолын 11 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 81 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2.Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт," гэснийг хассугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоол, "Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоол, "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 452 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА