- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 452
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цагдаа, дотоодын цэргийн албан тушаалын цалингийн сүлжээ"-г "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 12 дугаар хавсралт болгон хавсралтаар баталсугай.
2. "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 1 дэх заалтын "11 дүгээр хавсралт" гэсний дараа ", Цагдаа, дотоодын цэргийн албан тушаалын цалингийн сүлжээг 12 дугаар хавсралт" гэж нэмсүгэй.
3. Мөн тогтоолын 1 дэх заалт болон 3 дугаар хавсралтын гарчгийн "Төрийн тусгай" гэснийг "Цагдаа, дотоодын цэргээс бусад төрийн тусгай" гэж тус тус өөрчилсүгэй.
4. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайдХ.НЯМБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 241
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ, ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.5, 57.14 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралт, Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралт, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 3 дугаар хавсралт, Төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 4 дүгээр хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 7 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 8 дугаар хавсралт, Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 9 дүгээр хавсралт, Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 10 дугаар хавсралт, Төрийн улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээг 11 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.
(Энэ тогтоолын 11 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 81 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
2.Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт," гэснийг хассугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоол, "Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоол, "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 452 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
