A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 3

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дэх заалтын "188 000 (нэг зуун наян найман мянган) төгрөгөөр," гэснийг "288 000 (хоёр зуун наян найман мянган) төгрөгөөр" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН