- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 491
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ын 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн төрийн албан хаагчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
Төрийн алба хаасан хугацаа (жилээр, сараар) |
Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь |
2 дахь жил (13 – 24 сар) |
1 |
3 дахь жил (25 – 36 сар) |
2 |
4 дэх жил (37 – 48 сар) |
3 |
5 дахь жил (49 – 60 сар) |
4 |
6 дахь жил (61 – 72 сар) |
5 |
7 дахь жил (73 – 84 сар) |
6 |
8 дахь жил (85 – 96 сар) |
7 |
9 дэх жил (97 – 108 сар) |
8 |
10 дахь жил (109 – 120 сар) |
9 |
11 дэх жил (121 –132 сар) |
10 |
12 дахь жил (133 – 144 сар) |
11 |
13 дахь жил (145 – 156 сар) |
12 |
14 дэх жил (157 – 168 сар) |
13 |
15 дахь жил (169 – 180 сар) |
14 |
16 дахь жил (181 – 192 сар) |
15 |
17 дахь жил (193 – 204 сар) |
16 |
18 дахь жил (205 – 216 сар) |
17 |
19 дэх жил (217 – 228 сар) |
18 |
20 дахь жил (229 – 240 сар) |
19 |
21 дэх жил (241 – 252 сар) |
20 |
22 дахь жил (253 – 264 сар) |
21 |
23 дахь жил (265 – 276 сар) |
22 |
24 дэх жил (277 – 288 сар) |
23 |
25 дахь жил (289 – 300 сар) |
24 |
26 ба түүнээс дээш жил (301 ба түүнээс дээш сар) |
25 |
2.Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.АЮУРСАЙХАН
Текст томруулах
A
A
A