A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал, Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төлбөрийн чадваргүй гадаадын иргэн, харьяалалгүй хүний төлбөрийн чадваргүй байдлыг тогтоох, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх журам/-/ЗХХАЭ №02. 2023.01.12/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/358,А/99

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төлбөрийн чадваргүй гадаадын иргэн, харьяалалгүй хүний төлбөрийн чадваргүй байдлыг тогтоох, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Хууль зүйн туслалцааны төвийн захирал (В.Оюумаа)-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг), Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга (Н.Анхбаяр) нарт үүрэг болгосугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД                                                               ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД

       Х.НЯМБААТАР                                                                                                              Б.БАТЦЭЦЭГ