A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам болон жишиг төлбөрийн хэмжээг батлах тухай /Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам/-/ЗХХАЭ №02. 2023.01.12/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 01 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/04

Улаанбаатар хот

Журам болон жишиг төлбөрийн хэмжээг батлах тухай

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хариуцлагатай үйлчилгээний жишиг төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (Э.Энхтуяа)-д даалгасугай.

САЙД  Х.НЯМБААТАР