A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 492

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 19 дэх хэсгийн "17" гэснийг "45" гэж өөрчилсүгэй.

2.Соёл, урлагийн газрын орон тооны хязгаар нэмэгдсэнтэй холбогдуулан шаардагдах санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Соёлын сайд Ч.НОМИН