- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 470
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж дэмжлэг үзүүлж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 119 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A