A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 485

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.4, 10.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 195 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ"-д дор дурдсан агуулгатай 1.1.27 дахь заалт нэмсүгэй:

"1.1.27.энэ хавсралтын 1.1.1-1.1.5-д заасан оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэхэд үйлчилгээний хөлс 7 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют."

2."Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 195 дугаар тогтоолын 1 дэх заалт, мөн тогтоолын хавсралтын гарчиг, "Нэг" дэх хэсгийн гарчиг, 1.1 дэх хэсгийн "визийн үйлчилгээний хөлс" гэснийг "виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээний хөлс" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдХ.НЯМБААТАР