- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №02. 2023.01.12/

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 05/36
Улаанбаатар хот
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 25 дугаар зүйлийн 25.1.14, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаалыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх нэг иргэнээр тооцсон айл өрхийн хэрэглээнээс үүссэн энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэгдүгээр хавсралтаар, аж ахуйн нэгж байгууллагаас үүссэн энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан үйлчилгээний хураамжийг мөрдөж, орлогыг дүүргийн Татварын хэлтэст төвлөрүүлэн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нэгдсэн дансанд байршуулж, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга (Ө.Сумьяабаатар), даалгасугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хэм хэмжээний актыг олоно нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга (Ө.Сумьяабаатар)-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7/04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Б.СЭМЖИДМАА

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 23
Улаанбаатар хот
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 45 дугаар зүйлийн 45.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6, 41.7, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр, аж ахуйн нэгж, байгууллагаас үүссэн энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга (Д.Зоригт)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга (Ө.Сумъяабаатар)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хороо (Ю.Болормаа)-нд даалгасугай.
5.Тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 05/36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.ӨЛЗИЙНАРАН
Текст томруулах
A
A
A
