- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ИХХЭТ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ БОЛОН ОТОР НҮҮДЭЛ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №02. 2023.01.12/
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 10/09
Иххэт сум
СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ БОЛОН ОТОР НҮҮДЭЛ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.23, 35 дугаар зүйлийн 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Иххэт сумын бэлчээр ашиглалт болон отор нүүдэл зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Намуунзул) болон багийн Засаг дарга нарт үүрэг болгож, Багийн Иргэдийн Нийтийн Хурлуудад зөвлөсүгэй.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, Байгаль орчин, Хөдөөгийн хөгжлийн хорооны дарга (Ж.Саранцэцэг), Нарийн бичгийн дарга (С.Ганчимэг) нарт үүрэг болгосугай.
ДАРГА Х.НЭМЭХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх