A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2022 оны 12 дугаар сарын 13 -ны өдрийн

 А/196 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

 

Нийслэл хотын албан татвар суутган төлөгчийн

тайлангийн маягт /ТТ-28/  нөхөх заавар

 

Нийслэл хотын албан татвар /цаашид НХАТ гэх/ суутган төлөгчийн тайланг өссөн дүнгээр, төгрөгөөр гарган улирал бүр татварын албанд илгээнэ.

НХАТ суутган төлөгчийн тайлангийн татвар ногдуулалт нь дараах хэсгээс бүрдэнэ.

 

А. ТАТВАР НОГДУУЛАЛТ:

1.Нийт татвар ногдох бараа, үйлчилгээний орлого:

Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээний орлогын дүн /мөр1/ нь бараа борлуулсны орлого /мөр 2/ болон үйлчилгээ үзүүлсний /мөр 6/ орлогын нийлбэрээр  тодорхойлогдоно.

2.Бараа борлуулсны орлого:

Бараа борлуулсны орлогын дүн /мөр 2/ нь бүх төрлийн согтууруулах ундааны борлуулалтын орлого /мөр3/ болон бүх төрлийн тамхины борлуулалтын /мөр 4/ орлогын нийлбэрээр  тодорхойлогдоно. 

2.1.Нийслэл хотын албан татвар ногдох бүх төрлийн согтууруулах ундааны борлуулалтын орлогын дүн /мөр 3/ нь хавсралт мэдээ /ХМ-28-1/-ний 5 дугаар багана дахь согтууруулах ундааны борлуулалтын орлогын дүнтэй тэнцүү байна.

2.2.Нийслэл хотын албан татвар ногдох бүх төрлийн тамхи борлуулсны орлогын дүн /мөр4/ нь хавсралт мэдээ ХМ-28-1-ийн 5 дугаар багана дахь бүх төрлийн тамхины борлуулалтын орлогын дүнтэй тэнцүү байна.

Бараа борлуулсны орлогод ногдуулсан албан татвар:

Бараа борлуулсан орлогод ногдуулсан албан татвар /мөр 5/ нь 2 дугаар мөрийн дүнг  хуульд заасан 0-2 хувиар үржүүлж гаргасан дүн байна.

3.Үйлчилгээ үзүүлсний орлого

Нийслэл хотын албан татвар ногдох үйлчилгээ үзүүлсний орлого /мөр 6/-д тавигдах дүн нь зочид буудлын үйлчилгээний орлого /мөр 7/, зочид буудлын дагалдах бусад үйлчилгээний түрээсийн орлого /мөр 8/, амралтын газрын үйлчилгээний орлого /мөр 9/, амралтын газрын дагалдах бусад үйлчилгээний түрээсийн орлого /мөр 10/, рестораны үйлчилгээний орлого /мөр11/, баарны үйлчилгээний орлого /мөр12/, Автомашин угаалгын үйлчилгээний орлого /мөр13/, Авто үйлчилгээний орлогын /мөр14/ нийлбэрээр тодорхойлогдоно.

3.1.Зочид буудлын үйлчилгээний орлого /мөр 7/, зочид буудлын дагалдах бусад үйлчилгээний түрээсийн орлого /мөр 8/, амралтын газрын үйлчилгээний орлого /мөр 9/, амралтын газрын дагалдах бусад үйлчилгээний түрээсийн орлого /мөр 10/, рестораны үйлчилгээний орлого /мөр11/, баарны үйлчилгээний орлого /мөр12/, Автомашин угаалгын үйлчилгээний орлого /мөр13/, Авто үйлчилгээний орлогын /мөр14/ дүн нь хавсралт мэдээ ХМ-28-1-ийн 5 дугаар багана дахь харгалзах орлогын дүнтэй тэнцүү байна.

Үйлчилгээ үзүүлсний орлогод ногдуулсан албан татвар

Үйлчилгээ үзүүлсний орлогод ногдуулсан албан татвар /мөр 15/ нь  үйлчилгээ үзүүлсний орлого /мөр6/-г хуульд заасан 1-2 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

4.Нийт ногдуулсан албан татвар

Нийт ногдуулсан албан татвар буюу 16 дугаар мөрийн дүн нь бараа борлуулсны орлогод ногдуулсан албан татвар /мөр 5/ болон үйлчилгээ үзүүлсэний орлогод ногдуулсан албан татвар /мөр 15/-ын нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

5.Хуулийн дагуу чөлөөлөх албан татвар буюу 17 дугаар мөрийн дүн нь хуулийн 10 дугаар зүйлд заасан албан татвараас чөлөөлөх дүн байна.

6.Эцсийн төлбөл зохих албан татвар буюу 18 дугаар мөрийн дүн нь 16 дугаар мөрийн дүнгээс 17 мөрийн дүнг  хассантай тэнцүү байна.