- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ, ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ АРГАЧЛАЛ
Татварын ерөнхий газрын даргын
2022 оны 12 дугаар сарын 13 -ны өдрийн
А/196 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ,
ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэл хотын албан татвар /цаашид "НХАТ" гэх/-ыг ногдуулах, төлөхөд энэхүү аргачлалыг мөрдөнө.
Хоёр: Нэр томьёоны тодорхойлолт
2.1.Энэ аргачлалд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
2.1.1"Нийслэл" гэж Монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог Улаанбаатар хотыг хэлнэ;
2.1.2."Нийслэл хотын албан татвар төлөгч" /цаашид "НХАТ төлөгч" гэх/ гэж "Нийслэл хотын албан татварын тухай хууль" /цаашид "хуулийн" гэх/ 7 дугаар зүйлд заасан бараа, үйлчилгээг худалдан авсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг;
2.1.3."Нийслэл хотын албан татвар суутгагч" /цаашид "НХАТ суутгагч" гэх/ гэж албан татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийг;
2.1.4."Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа" гэж Монгол Улсын MNS 0179:2009 (60 хүртэл хувийн хүнсний спирт агуулсан архи), MNS 5984:2009 (ликёр болон ликёрийн төрлийн архи), MNS 5074:2011 (төрөл бүрийн дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн), MNS 0181:2008 (бүх төрлийн бүрийн шар айраг), стандартад заасан согтууруулах ундааг;
2.1.5."Жижиглэнгийн худалдаагаар борлуулсанбүх төрлийн тамхи" гэж Монгол Улсын MNS 5024:2013(янжуур тамхи), MNS 6422:2013(навчин тамхи), MNS 6274:2013(дүнсэн тамхи) стандартад заасан тамхийг;
2.1.6."Зочид буудал" гэж Монгол улсын МNS 4588:2008 стандартын шаардлагыг хангасан үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;
2.1.7."Амралтын газар" гэж Монгол улсын МNS 6043:2009 стандартын шаардлагыг хангасан тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
2.1.8."Ресторан" гэж Монгол улсын МNS 4946:2005 стандартын 3.2-т заасан шаардлагыг хангасан үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
2.1.9."Баар" гэж Монгол улсын МNS 4946:2005 стандартын 3.4-т заасан шаардлагыг хангасан хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг;
Гурав. Хамрах хүрээ
3.1.НХАТ төлөгчийн худалдан авсан дараах бараа, үйлчилгээнд албан татвар ногдуулна. Үүнд:
3.1.1.жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа;
3.1.2.жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн тамхи;
3.1.3.зочид буудлын үйлчилгээ;
3.1.4.амралтын газрын үйлчилгээ;
3.1.5.рестораны үйлчилгээ;
3.1.6.баарны үйлчилгээ;
3.1.7.автомашин угаалгын үйлчилгээний орлого;
3.1.8.авто үйлчилгээний орлого;
3.2.НХАТ суутгагч нь энэ аргачлалын 3.1-д заасан борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд албан татвар ногдуулж, суутгана.
3.3.НХАТ суутгагчаар бүртгэх, бүртгэлээс хасалт хийхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02, А/01 дүгээр хамтарсан тушаал, захирамжаар батлагдсан "Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам"-ыг баримтлана.
Дөрөв. Албан татвар тооцох үнэлгээг тодорхойлох
4.1.Албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнг үндэслэн тодорхойлох бөгөөд уг үнийн дүнд бусад албан татвар, төлбөр хураамжийг хамруулахгүй.
4.2.Борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнэ тодорхойгүй, бараа ажил үйлчилгээг харилцан солилцсон, харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийн бодит үнээс хямд, эсхүл өндөр үнээр бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн, үнэ төлбөргүй шилжүүлсэн, өр төлбөрийг албан татвар ногдох барааг шилжүүлэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаасан бол албан татвар тооцох үнэлгээг Сангийн сайдын 2019 оны 12 дугаар тушаалаар батлагдсан "Татюарын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын дагуу харьяалах татварын алба тодорхойлно.
4.3. Энэ аргачлалын 2.1.6, 2.1.7-д заасан үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг дор дурдсан аргаар тооцно. Үүнд:
4.3.1.НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан, баар, зочид буудал, саун, үсчин, гоо сайхан зэрэг нэмэлт үйлчилгээг бүхэлд нь үзүүлж байгаа бол албан татвар тооцох үнэлгээг эдгээр үйлчилгээний үнийн нийт дүнгээс;
4.3.2.НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн саун, үсчин, гоо сайхан зэрэг нэмэлт үйлчилгээг хэсэгчлэн түрээслүүлсэн тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг НХАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд дурдсан бараа, үйлчилгээ эрхэлж буй түрээслэгчийн хувьд борлуулалтын орлогын дүнгээс хуулийн 7 дугаар зүйлд дурдаагүй бараа, үйлчигээ эрхэлж буй түрээслэгчийн хувьд түрээсийн гэрээний үнийн дүнгээс;
4.3.3.НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан, баар, зочид буудал зэрэг үйлчилгээг түрээслүүлсэн тохиолдолд уг үйлчилгээг үзүүлж буй түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс;
4.3.4.зочид буудал, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд тухайн цогцолбор, байгууламжийг бүхэлд нь түрээслүүлсэн тохиолдолд түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс;
4.3.5.суутгагч нь НХАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан борлуулсан барааны үнэлгээг тооцохдоо уг барааны борлуулалтын үнийн дүнгээс.
4.4.Албан татвар ногдох бараа, үйлчилгээний үнийг гадаад валютаар тооцсон бол тухайн гүйлгээ хийгдсэн өдрийн Монгол банкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.
Тав. Албан татвар ногдуулах тооцоолол
5.1.НХАТ суутгагч нь албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр суутган авч, энэ тухай төлбөрийн баримт үйлдэж, НХАТ төлөгчид олгоно. Төлбөрийн баримтад албан татварын хувь хэмжээ болон албан татварын дүнг тусгасан, төлбөрийн баримтад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна.
5.2.Аргачлалын 3 дугаар зүйлд заасан бараа, үйлчилгээнд албан татвар ногдуулах тооцоолол:
Жишээ-1(аргачлалын 4.3.1.)
"ААА" компанийн 2022 оны 3 дугаар улирлын нийт борлуулалтын орлого дараах байдалтай байсан гэж үзвэл албан татвар тооцох үнэлгээ болон албан татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё.
Борлуулалтын орлогын нийт дүн:
Архи тамхины борлуулалтын орлого 12,000,000 төгрөг
Зочид буудлын орлого 16,000,000 төгрөг
Үсчин, гоо сайхны үйл ажиллагааны орлого 2,000,000 төгрөг
Рестораны үйлчилгээний орлого 5,000,000 төгрөг
Нийт борлуулалтын орлого 35,000,000 төгрөг
Тооцоолол:
Албан татвар тооцох үнэлгээ буюу борлуулсан барааны үнийн дүн 35,000,000 төгрөг
Төлбөл зохих НХАТ-ын дүн 35,000,000 х 1% = 350,000 төгрөг
Тайлбар: Цогцолбор, байгууламжид харьяалагдах бүх үйлчилгээг оруулан тооцно.
Жишээ-2(аргачлалын 4.3.2)
Хэрвээ "С" зочид буудал нь ресторан үйл ажиллагааг "А" компанид, үсчин, гоо сайхны үйлчилгээг иргэн "Б"-д тус тус түрээслүүлсэн бол нийслэл хотын татвар тооцох үнэлгээ болон татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё. /бусад нөхцөл өмнөхтэй ижил/
Борлуулалтын орлогын нийт дүн:
Архи тамхины борлуулалтын орлого 12,000,000 төгрөг
Зочид буудлын орлого 16,000,000 төгрөг
Үсчин, гоо сайхны түрээсийн орлого 2,000,000 төгрөг
Рестораны түрээсийн орлого 5,000,000 төгрөг
Нийт борлуулалтын орлого 35,000,000 төгрөг
Тооцоолол:
Төлбөл зохих нийслэл хотын албан татварын дүнг тооцохдоо 35,000,000 төгрөгөөс Хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д заасны дагуу рестораны түрээсийн орлогын дүнг тусад тооцохоор хасч үлдсэн орлогын дүнгээс татвар тооцон ногдуулбал дараах байдалтай байна.
Төлбөл зохих албан татварын дүн 30,000,000 сая х 1%= 300,000 төгрөг
Тайлбар:
Харин ресторан түрээслэгч "А" компани дээр дурьдсан үндэслэлээр татвар суутгагчаар бүртгүүлж нийт борлуулалтын орлогын дүнгээс татвар тооцож ногдуулна.
Жишээ-3(аргачлалын 4.3.3, 4.3.4)
Зочид буудлын тусгай зөвшөөрөл эзэмшигч "ААА" компани зочид буудлын цогцолборыг бүхэлд нь "Б" компанид түрээслүүлсэн бол албан татвар тооцох үнэлгээ болон татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё.
"Б" компаниийн борлуулалтын орлогын нийт дүн:
Архи тамхины борлуулалтын орлого 12,000,000 төгрөг
Зочид буудлын орлого 16,000,000 төгрөг
Үсчин, гоо сайхны үйлчилгээний орлого 2,000,000 төгрөг
Рестораны үйлчилгээний орлого 5,000,000 төгрөг
Нийт борлуулалтын орлого 35,000,000 төгрөг
Тооцоолол:
"Б" компаниийн албан татвар тооцох үнэлгээ буюу борлуулсан барааны үнийн дүн 35,000,000 төгрөг
Төлбөл зохих НХАТ-ын дүн 35,000,000 х 1% = 350,000 төгрөг
Тайлбар: Цогцолбор, байгууламжид харьяалагдах бүх үйлчилгээг оруулан тооцно.
Жишээ-4
Иргэн "А" найзын хамт "ХХХ" ресторанаар үйлчлүүлэн доорх нэр төрлийн үйлчилгээг худалдан авсан гэж үзвэл албан татвар ногдуулах үнэлгээ болон татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё.
"ХХХ" ресторан | ||||
|
|
| Өдөр | 2022.07.25 |
| Касс |
| Цаг минут | 18:33:43 PM |
д/д | Барааны нэр | Нэг бүрийн үнэ | Ширхэг | Дүн |
1 | Гахайн шарсан хавирга | 14,000 | 1 | 14,000 |
2 | Жигнэсэн үхрийн мах | 15,000 | 1 | 15,000 |
3 | Шинэ ногооны салат | 7,000 | 1 | 7,000 |
4 | Болор архи 100гр | 6,000 | 1 | 6,000 |
5 | Хужирт ус | 2,500 | 2 | 5,000 |
6 | Сэнгүр 0,5л | 3,500 | 1 | 3,500 |
7 | Зайрмаг | 7,000 | 2 | 14,000 |
| Нийт борлуулалтын дүн |
|
| 64,500 |
| Нийслэл хотын албан татвар 1% | 645 | ||
| НӨАТ 10% |
|
| 6,450 |
| Төлөх дүн |
|
| 71,595 |
Жишээ-5
"Resort" амралтын газар Иргэн "Б" гэр бүлийн хамт 2 хоног амарсан. Амрах хугацаанд дараах бараа, үйлчилгээг худалдан авсан гэж үзвэл албан татвар ногдуулах үнэлгээ болон татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё.
Худалдан авсан бараа, үйлчилгээ:
Хоол худалдан авсан төлбөр 55,000 төгрөг,
Пиво худалдан авсан төлбөр 25,000 төгрөг,
Биллъярд тоглосон төлбөр 10,000 төгрөг,
Караокены төлбөр 15,000 төгрөг,
Саунаар үйлчлүүлсэн төлбөр 20,000 төгрөг,
Ор хоногийн төлбөр 100,000 төгрөг,
Нийт дүн 225,000 төгрөг
Тооцоолол: Албан татвар тооцох үнэлгээ буюу үйлчилгээний үнийн дүн 225 000 төгрөгөөс тооцно.
Төлбөл зохих албан татварын дүн 225,000 х 1%= 2,250 төгрөг
Жишээ-6 (аргачлалын 4.3.5.)
Иргэн "Г" нь "ААА" хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэн доорх нэр төрлийн барааг худалдан авсан гэж үзвэл албан татвар ногдуулах үнэлгээ болон албан татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё.
"ААА" Mini market | ||||
|
|
| Өдөр | 2022.07.25 |
| Кассын талон |
| Цаг минут | 10:33:43 |
д/д | Барааны нэр | Нэг бүрийн үнэ | Ширхэг | Дүн |
1 | Тараг | 1,380 | 10 | 13,800 |
2 | Миний монголын сүү | 2,000 | 5 | 10,000 |
3 | Borodino Талх | 1,600 | 5 | 8,000 |
4 | Тамхи | 3,800 | 4 | 15,200 |
5 | Хужирт ус | 1,400 | 10 | 14,000 |
6 | Чингис шар айраг | 2,700 | 5 | 13,500 |
7 | Чихэр Merci | 5,600 | 3 | 16,800 |
8 | Болор архи | 16,000 | 1 | 16,000 |
| Нийт дүн |
|
| 107,300 |
| НХАТ ногдуулах барааны дүн |
| 44,700 | |
Нийслэл хотын албан татвар 1% |
| 447 | ||
| НӨАТ 10% |
|
| 10,730 |
| Нийт төлөх дүн |
|
| 118,477 |
Зургаа. Албан татварын хувь, хэмжээ
6.1. НХАТ ногдуулахад хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/37 дугаар тогтоолоор батлагдсан хувь хэмжээгээр албан татвар ногдуулна.
Долоо. Албан татварыг төсөвт төлөх, тайлагнах
7.1. НХАТ суутгагч нь тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт төлнө.
7.2. НХАТ суутгагч нь албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг хуулийн этгээд дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор, хувь хүн дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанаас баталсан маягтын дагуу өссөн дүнгээр гаргаж, харьяалах татварын албанд тушаана.
Текст томруулах
A
A
A