A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 08

Бүрэнхайрхан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын Засаг даргын малын тоо, толгойн албан татварын тухай илтгэлийг хэлэлцээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойд ногдох албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн, малын тоо толгойд ногдуулсан татварыг хураах ажлыг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлыг удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Дамдинбазар/-д даалгасугай.

3.Малын тоо толгойн албан татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, уг орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 60.2.8-т заасан зардалд зарцуулсугай.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааны 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 05 тоот тогтоолыг мөн өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Ж.ЦОГОО