A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 60 

Улаанбаатар хот

ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГАД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6 дах заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага"-д дор дурдсан агуулгатай 3.10.5 дах заалт нэмсүгэй.

"3.10.5 Энэхүү шаардлагын 3.10.2-т заасан хүүхдийн нэвтрүүлгийн нийт цагийн 20 хувиас доошгүй нь дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл бичгэн тайлбартай байна."

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны

НАРИЙН БИЧГИЙН

ДАРГАТ.НАРАНМАНДАХ