- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Хүчингүй болгосон тогтоолын жагсаалт
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны
өдрийн XI/12 дугаар тогтоолын хавсралт
Хүчингүй болгосон тогтоолын жагсаалт
№ |
Тогтоолыг баталсан он, сар өдөр, дугаар |
Гарчиг |
Тогтоолын агуулга |
Хууль эрх зүйн үндэслэл |
1 |
2014.02.26-ний өдрийн 14 дүгээр тогтоол |
Журам батлах тухай |
Тэжээвэр болон золбин нохойг зохицуулах журам |
ТЕХ-ийн 8.5.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.15.нохойны албан татвар гэж заасан татварын хувь, хэмжээг тогтооно. |
2 |
2014.11.05-ны өдрийн VII/02 дугаар тогтоол |
Иргэдийн оролцоог хангах сумын дүрэм батлах тухай |
Иргэдийн оролцоог хангах сумын дүрэм |
МУ-ын ЗЗНДНТУТХ 18.1.2.ж/бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй хамтран ажиллах тухай гэрээ, хөтөлбөр, бусад баримт бичгийг батлах заалтыг үндэслэл болгосон ба тухайн хууль 2021.12.31-ний өдрөөр хүчингүй болсон. ЗЕХ-ийн дагуу бүртгэгдээгүй. |
3 |
2014.11.05-ны өдрийн VII/03 дугаар тогтоол |
Журам батлах тухай |
Булган сумын Орон Нутгийн хөгжлийн сангийн журам |
МУ-ын ЗЗНДНТУТХ 18.1.2.в/орон нутгийн төсвийн бус орлогоор хөгжлийн сан байгуулах, уг сангийн эх үүсвэр, зориулалтыг тогтоох, Сангийн сайдын 43 дугаар тушаал 2018.09.12-нд тус тус хүчингүй болсон. |
4 |
2014.11.27-ний өдрийн 94 дүгээр тогтоол |
Эрх олгож, үнэ тариф тогтоох тухай |
ТҮА-д нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрх олгосон |
МУ-ын ЗЗНДНТУТХ г/тухайн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф үндэслэлтэй эсэхийг хянах, журам тогтоохзаалт бүхий хууль хүчингүй болсон, Автотээврийн тухай хуулийн 9.1.Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ. 12.1.Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ хөлсний хэмжээг оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр тогтооно гэж хуульчилсан байгаа. |
5 |
2015.03.31-ны өдрийн 10/04 дүгээр хуралдааны тогтоол |
Журам батлах тухай |
Сумын ИТХ-ын төлөөлөгчийн тойрогт ажиллах зардлыг зарцуулах журам |
Монгол Улсын Засгийн газрын 2021.12.31-ний өдрийн 402 дугаар тогтоолоор "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам" шинээр батлагдсан.
|
6 |
2015.12.11-ны өдрийн 5 дугаар хуралдааны тогтоол |
Хөтөлбөр батлах тухай |
Ахмадуудын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сумын хөтөлбөр |
Үндэслэл болгосон ЗГ-ын 2009 оны 156 хүчингүй болсон, 2013 оны 416 дугаар тогтоолоор баталсан хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дууссан, энэхүү хөтөлбөрийг хууль, эрх зүйд нийцүүлэн сайжруулах саналтай байна. |
7 |
2017.12.18-ны өдрийн VI/08дугаар хуралдааны тогтоол |
Журам батлах тухай |
Суурин мал, маллагааны бүсэд баримтлах журам |
МУ-ын ЗЗНДНТУТХууль хүчингүй болсон. Газрын тухай хуулийн 52.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно гэж заасан байна. |
8 |
2017.12.18-ний VI/09 дүгээр хуралдааны тогтоол |
Түр зөвшөөрөл олгох журам батлах тухай |
Булган суманд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан түр журам баталсан |
МУ-ын ЗЗНДНТУТХууль хүчингүй болсон. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл сумын ИТХ-д энэ хуулиар эрх олгогдоогүй. |
9 |
2018.05.10-ны өдрийн VII/01 дүгээр хуралдааны тогтоол |
Булган сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах тухай |
Булган сумын доторх ногоон байгууламж, таримал ургамлыг хамгаалах, хүн мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүнсний аюулгүй байдалд хор хөнөөл учрах, дахин малын гоц халдварт шүлхий өвчин гарч онц аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн мал, гахайн туслах аж ахуйг сумын төвөөс гаргах |
МУ-ын ЗЗНДНТУТХууль болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.03.15-ны өдрийн 35 дугаар тогтоол хүчингүй болсон. |
10 |
2018.12.27-ны өдрийн 115 дугаар хуралдааны тогтоол |
Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай |
Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам |
МУ-ын ЗЗНДНТУТХууль хүчингүй болсон. 20.1.11.Хурлын хороо болон түр хорооны ажлыг зохицуулан зохионбайгуулах, өөрийн дэргэдэх байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах гэж заасан байна. |
11 |
2020.09.23-ны өдрийн XIII/05 дугаар хуралдааны тогтоол |
Журам батлах тухай |
"Булган сумын /хот/-ын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ явуулах түр зөвшөөрөл олгох журам |
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд сумын ИТХ-д тусгайлан эрх олгогдоогүй шалтгаанаар нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй ба шинээр мөрдөгдөж буй МЗЗНДНТУТХ-ийн 35 дугаар зүйлийн 35.1.16.худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам батлах гэж заасан байгаа тул ЗЕХ-д нийцүүлэн үйл ажиллагааг зохион байгуулах |
12 |
2020.12.18-ний өдрийн II/08 дугаар хуралдааны тогтоол |
Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай |
Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон |
Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтад Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэсэн нэмэлт өөрчлөлт 2021.07.07-ны өдөр орж мөрдөгдөж эхэлсэн |
Текст томруулах
A
A
A