A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 8/52

Номгон

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.16, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Баянхонгор сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Энхбаяр)-д даалгасугай.

3.Тус журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Ж.Бямбасүрэн)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЦОЛМОН