A

A

A

Бүлэг: 1979

1

 

Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн VIII хуралдааны 8/52 дугаар тогтоолын хавсралт

 

БАЯНХОНГОР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА,

ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ  ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Баянхонгор сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, тэдгээрт тавигдах шаардлагыг тодорхой болгох, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлага, орон нутгийн захиргааны эрх бүхий байгууллагаас бүртгэлжүүлэх, хяналт тавих, зохицуулалт хийхэд энэхүү журмын зорилго оршино.

1.2.Баянхонгор сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан болон эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3.Баянхонгор сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг удирдлага болгоно.

1.4.Энэ журам нь гадаадын хөрөнгө оруулалттай иргэн, хуулийн этгээдэд нэгэн адил үйлчилнэ.

ХОЁР.ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, АНГИЛАЛ

2.1.Худалдаа:

2.1.1.Хүнсний зах, худалдааны төв;

2.1.2.Хүнсний бус барааны зах, худалдааны төв (барилгын материал, мод, авто техникийн, төрөлжсөн барааны г.м);

2.1.3.Агуулах дэлгүүр;

2.1.4.Бөөний төв;

2.1.5.Супермаркет;

2.1.6.Минимаркет;

2.1.7.Хүнсний дэлгүүр;

2.1.8.Төрөлжсөн барааны дэлгүүр;

2.1.9.Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ;

2.1.10.Бусад

2.2.Хоол үйлдвэрлэл үйлчилгээ:

2.2.1.Ресторан;

2.2.2.Баар (паб);

2.2.3.Баар (караоке);

2.2.4.Баар (бильярд);

2.2.5.Кафе;

2.2.6.Цайны газар(нийтийн үйлчилгээний болон байгууллагын дэргэдэх);

2.2.7.Түргэн хоолны газар;

2.2.8.Кофе шоп;

2.2.9.Хүргэлтийн хоолны үйлчилгээ;

2.2.10.Lounge;

2.2.11.Бусад

2.3.Ахуйн үйлчилгээ:

2.3.1.Үсчин;

2.3.2.Гоо засал;

2.3.3.Хумс засал;

2.3.4.Хувцас захиалга, засвар;

2.3.5.Гутал засвар;

2.3.6.Гэр ахуйн тавилгын засвар;

2.3.7.Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;

2.3.8.Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;;

2.3.9.Цүнх засвар;

2.3.10.Цоож, түлхүүр засвар;

2.3.11.Цаг засвар;

2.3.12.Хими цэвэрлэгээ, угаалга;

2.3.13.Гэрэл зургийн үйлчилгээ;;

2.3.14.Эд бараа түрээслэх үйлчилгээ;

2.3.15.Нийтийн халуун ус;

2.3.16.Саун, алжаал тайлах төв;

2.3.17.Бусад

2.4.Зочлох үйлчилгээ

2.4.1.Зочид буудал;

2.4.2.Жуулчны бааз;

2.4.3.Амралтын газар;

2.4.4.Дэн буудал;

2.4.5.Гэр буудал;

2.4.6.Бусад

2.5.Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ

2.5.1.Фитнес, спининг;

2.5.2.Усан бассейн;

2.5.3.Аэробик, иог, спорт бүжгийн клуб;

2.5.4.Бильярд;

2.5.5.Спорт заал;

2.5.6.Спорт талбай;

2.5.7.Усан парк;

2.5.8.Боулинг;

2.5.9.Бусад

2.6.Авто үйлчилгээ

2.6.1.Авто агрегат засвар;

2.6.2.Дугуй засвар;

2.6.3.Автомашины угаалга;

2.7.Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;

2.7.1.Автомашины доторлогоо;

2.7.2.Автомашины зогсоол (дулаан, ил);

2.7.3.Шатахуун түгээх станц;

2.7.4.Хий (газ) цэнэглэх станц (автомашин, ахуйн хэрэглээ);

2.7.5.Бусад

2.8.Тоглоомын төв

2.8.1.Цахим тоглоомын төв;

2.8.2.Хүүхдийн тоглоомын төв;

2.8.3.Бусад

2.9.Соёл урлагийн үйлчилгээ:

2.9.1.Соёл урлагийн (дуу, хөгжим, бүжиг, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт) сургалтын газар;

   2.9.2.Соёлын төв, үзвэр үйлчилгээний газар;

2.9.3.Бусад

ГУРАВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ,

БҮРЭЛДЭХҮҮН, ЧИГ ҮҮРЭГ

3.1.Сумын нутаг дэвсгэрт энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах чиг үүрэг бүхий "Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл" (цаашид "Зөвлөл" гэх) сумын Засаг даргын дэргэд ажиллана.

3.2."Зөвлөл"-ийн дарга нь сумын Засаг даргын Орлогч байх бөгөөд "Зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг сумын Засаг даргын захирамжаар батална.

3.3."Зөвлөл" нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ:

3.3.1.Сумын Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хариуцсан мэргэжилтэн;

3.3.2.Сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн;

3.3.3.Сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн;

3.3.4.Сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга;

3.3.5.Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын Улсын байцаагч;

3.3.6.Сумын Газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн;

3.3.7.Сумын Орлого хариуцсан ажилтан;

3.3.8.Байгаль орчны Улсын байцаагч;

3.3.9.Стандарт хэмжил зүйн газрын дарга;

3.3.10.Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга;

3.3.11.Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч;

3.3.12.Барилгын хяналтын Улсын байцаагч;

3.3.13.Зөвлөлийн бүрэлдэхүүнд хүний эрх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээний чиглэлийн мэргэжлийн холбоод, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэдийн төлөөллийг оролцуулж болно.

3.4."Зөвлөл" нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.4.1.Иргэн, хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавьж, бүртгэлийг баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд ажлын байрыг газар дээр нь очиж шалгах;

3.4.2.Сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийг бүртгэлжүүлж, нэгдсэн санг бүрдүүлэх;

3.4.3.Хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт болон удирдах дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг сурталчилж, хэрэгжилтийг хангуулах;

3.4.4.ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, сумын Засаг даргын захирамжаар батлуулах;

3.4.5.Худалдаа, үйлчилгээний чиглэлээр нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад уламжлах;

3.4.6.Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг бүрэн хангасан, үлгэр жишээ тохижилт хийсэн, тохирлын баталгаатай үйлчилгээг бодлогоор дэмжих;

3.4.7.Энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авсан арга хэмжээний талаар сумын Захирагчийн ажлын албанд хагас, бүтэн жилээр тайлагнаж, өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлэх.

3.5.Зөвлөлийн шийдвэр нь "Хурлын тэмдэглэл" байх бөгөөд Зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Зөвлөлийн шийдвэрийг тухайн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлнэ.

ДӨРӨВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

4.1.Сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээг эрхлэхэд хууль тогтоомж, дүрэм журамд заасан стандарт MNS 5021-1:2019 заавал мөрдөхөөс гадна дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1.Худалдаа үйлчилгээ эрхлэх барилга байгууламж, цэг салбарын гадна болон дотор орчныг холбогдох стандартын шаардлагын дагуу тохижуулж, эрүүл, аюулгүй байдлыг хангасан байх;

4.1.2.Галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу галын аюулгүй байдлыг хангаж, дүгнэлт гаргуулсан байх;

4.1.3.Стандартын шаардлага хангасан кассын машин, и-баримт хэвлэх төхөөрөмж, пос терминалтай байх;

4.1.4.Зах, худалдааны төв, супермаркет, жуулчны бааз, амралтын газар, зочид буудал, үзвэр, үйлчилгээний газрууд барилга байгууламжийн орох хэсэг, дотоод орчин, ариун цэврийн өрөөнд тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан тохижилтыг стандартын дагуу хийсэн, шаардлагатай хэрэглэгдэхүүн, тэмдэг, тэмдэглэгээг бий болгосон байх;

4.1.5.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэртэй байх.

  4.2.Сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд энэ журмын 4.1-д зааснаас гадна үйлчилгээний төрлөөс хамаарч дараах тусгай шаардлага тавигдана:

4.2.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах тусгай шаардлага тавигдана:

4.2.1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэл"-д бүртгүүлсэн байх;

4.2.2.Зах, худалдааны төв дараах тусгай шаардлага тавигдана:

4.2.3.Зах, худалдааны бөөний төв, сүлжээ дэлгүүрийг Баянхонгор сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, сумын Засаг даргын захирамжаар  олгогдсон газарт байгуулах.

4.2.4.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, Баар, Караоке, томоохон сүлжээ дэлгүүрүүд "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" хийлгэсэн байх;

4.2.5.Баяр наадам болон бусад арга хэмжээний болон улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээг сумаас баталсан байршилд эрхлэх ба худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь гарал үүслийн гэрчилгээтэй, баталгаажилттай бараа бүтээгдэхүүнийг худалдах, түүгээр үйлчлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, жин хэмжүүр баталгаажсан, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх ажил дууссаны дараа байршлаас гадагш 50 метр хүртэл орчны хог хаягдал бусад цэвэрлэгээг хийсэн байх;

4.2.6.Монгол Улсын  стандартад заагдсан норм дүрэм хангахад газрын хэмжээ шаардлагаас шалтгаалан гадна талбайн авто машины зогсоол, ногоон байгууламж болон бусдын хөдөлгөөнд саад учруулах, иргэд зорчигчдын аюулгүйн байдал хангагдахааргүй газарт сүлжээ дэлгүүр, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ ажиллуулахыг хориглох.

4.2.7.Гэр бүлийн хэрэгцээний газрын зориулалтыг өөрчилж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үед барилга, байгууламжийг барих бол "Барилгын тухай "Эрүүл ахуйн тухай"  хуулиудын холбогдох заалтуудыг хэрэгжүүлсэн байх.

4.2.8.Сум /хот/-ын бүтээн байгуулалтаар хийгдсэн ажил, авто болон явган зам,ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн гэмтээх, өөрчлөлт хийхгүй байх.

4.2.9.Сүлжээ дэлгүүрүүд нь худалдаа үйлчилгээ эрхлэхэд газрын байршил нь сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байх, томоохон хэмжээний бөөний болон жижиглэнгийн худалдааны цэгээс 300 метр радиусаас гадна талбайд байх, хүрэлцээтэй авто машины зогсоол, ногоон байгууламж, амрах талбай, сүүдрэвч, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхэд нийцсэн ээлтэй байх нөхцөл бүрдүүлсэн байх.

4.2.10.Сүлжээ дэлгүүрүүд, худалдаа үйлчилгээний газрууд нь газрын зөрчилгүй байх, барилга байгууламж нь зориулалтын дагуу баригдаж, мэргэжлийн байгууллагуудаар хянагдаж техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх.

4.2.11.Худалдаа үйлчилгээний барилга, талбайн хэмжээ, хүчин чадлаас шалтгаалан гадна талдаа багтаамж сайтай авто машины зогсоолыг стандарт нормын дагуу бий болгосон байх.

 4.2.12.Мал амьтан, тарвас, нүүрс, хүнсний ногоо, банз, өвс, цемент явуулын үзэсгэлэн худалдаа болон бусад худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж сумын Засаг даргын зөвшөөрсөн цэгээс бусад газарт худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

 4.2.13.Баянхонгор сумын нутаг дэвсгэрт гадны худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага орлогын албан татварыг орон нутагт төвлөрүүлж, төлдөг байх.

ТАВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ЭРХ

5.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь дараах эрхтэй байна:

5.1.1.Холбогдох хууль тогтоомж, журам, стандартын шаардлага хангасан тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхлэх;

5.1.2.Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор гомдол, санал, хүсэлт гаргах;

5.1.3.Худалдаа, үйлчилгээндээ хүний эрхэд суурилсан, нийгэм, байгаль орчинд ээлтэй техник, технологи, сумаас дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан тохиолдолд шагнал, урамшуулалд хамрагдах;

5.1.4.Худалдаа, үйлчилгээтэй холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт, сумаас дэвшүүлсэн бодлого, зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах;

5.1.5."Тохирлын гэрчилгээ"-тэй хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар хүргэлтийн үйлчилгээ эрхлэх;

5.1.6.Энэ журамд заасан эрх зөрчигдсөн гэж үзвэл дээд шатны байгууллага, албан тушаалтан, эрх бүхий байгууллагад гомдол гаргах

ЗУРГАА.ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮҮРЭГ

  6.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь энэ журмыг дагаж мөрдөхөөс гадна дараах үүргийг биелүүлж ажиллана:

6.1.1.Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, орон нутгийн засаг захиргааны нэгж, байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж, сумын соёл, тохижилт, ногоон байгууламжийг сайжруулахад хувь нэмэр оруулах;

6.1.2.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдөж ажиллах;

6.1.3.Тухайн барилга объектоо сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижуулах, засварлах, шинэчлэх ажлыг тогтмол хийж байх.

6.1.4.Галын аюулгүй байдлын норм, дүрэм, стандартыг хангаж ажиллах;

6.1.5.Цэвэр хот ОНӨААТҮГазартай "Хог тээврийн гэрээ" байгуулж, хураамжийг заасан хугацаанд төлөх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зориулалтын хогийн савыг дотор болон гадна орчинд байршуулан ашиглаж, хог хаягдлыг тээвэрлэх, хуваарийн дагуу ачих.

6.1.6.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээтэй байх, ажилтнуудаа ур чадварын болон чадамжийн сургалтад тогтмол хамруулж мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг, дэвийг ахиулах;

6.1.7.Үйлчилгээний онцлогт нийцсэн ажлын хувцас өмсөж, албан тушаал, нэр бүхий энгэрийн тэмдэг зүүх;

6.1.8.Худалдаа үйлчилгээ эрхлэгчид зогсоолын тэмдэглэгээтэй байх, гарц, орц хаагаагүй байх,

6.1.9.Тусгай гэрээгээр ажиллаж байгаа худалдаа, үйлчилгээний газрууд нь мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгалах, сумын Засаг даргын захирамжаар зөвшөөрөгдсөн цэг, биржээр дамжуулан худалдах;

6.1.10эр хороололд гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн болон эзэмшлийн газар дээрээ 200м2 дээш худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтаар барилга, байгууламж барих зөвшөөрлийг авахдаа Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөр урьдчилан хэлэлцүүлсэн байх.  

 6.1.11.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид жилд 2 удаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулж идэвхтэй оролцдог байх.

 

ДОЛОО.ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

7.1.Сумын Засаг даргын Тамгын газар нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлэх:

7.1.1.Сум орон нутгийн удирдлагыг мэдээллээр хангаж, гаргасан шийдвэрт хяналт тавих.

7.1.2.Баянхонгор сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх журмын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэх.

7.1.3.Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн "Норматив тогтоох тухай" А/272 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах.

7.1.4.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт согтууруулах ундаа, тамхины зөвшөөрлийг хууль, журамд нийцүүлж олгох.

7.1.5.Худалдаа, үйлчилгээний чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг сумын хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих.

7.1.6удалдаа, үйлчилгээний салбарт хүний эрхэд суурилсан, нийгэм, байгаль орчинд ээлтэй техник, технологи, тохирлын баталгаатай үйлчилгээг нэвтрүүлэхэд бодлогоор дэмжих.

НАЙМ. ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

8.1.Энэ журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.2.Холбогдох хууль тогтоомж, стандартад, тавигдах шаардлагыг хангаагүй, гаргасан зөрчлийг арилгуулах талаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, энэ журмыг 2-3 удаа дараалан зөрчсөн тохиолдолд хяналт шалгалтын дүн, эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн санал гомдлыг үндэслэн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлийг цуцалж сумын "Худалдаа үйлчилгээ эрхлэх бүртгэл"-ээс хасаж үйл ажиллагааг зогсооно.

 

 

____oOo____