- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №02. 2023.01.12/

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 60
Есөнбулаг сум
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан хавсралтад заасан хувь хэмжээгээр тогтоосугай.
2.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоосон тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэний дараа аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг, аймгийн Засаг дарга (О.Амгаланбаатар)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11/06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ДАВААДОРЖ
Текст томруулах
A
A
A
