- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БҮРД СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН НОРМАТИВ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №02. 2023.01.12/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БҮРД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 11/07
Бүрд сум
ХОГ ХАЯГДЛЫН НОРМАТИВ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дах заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дах заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийг айл өрх, аж ахуй нэгж, үйлдвэр үйлчилгээний газруудад батлагдсан тарифын дагуу дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаяр, татварын улсын байцаагч Т.Насанжаргал, багийн засаг дарга нарт үүүрэг болгосугай.
3.Нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж хамтран ажиллахыг сумын засаг дарга (М.Мөнхбаяр)-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд үүрэг болгосугай.
ДАРГА М.ДЭЖИД
Текст томруулах
A
A
A
