A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЯНДАН ХООЛОЙГ ХӨНДЛӨН ӨРӨМДЛӨГИЙН АРГААР ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМ ДООГУУР СҮВЛЭХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
Бүлэг: 1979

 

Эрчим хүчний сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны

өдрийн А/261 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

ЯНДАН ХООЛОЙГ ХӨНДЛӨН ӨРӨМДЛӨГИЙН АРГААР ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМ ДООГУУР СҮВЛЭХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ

 

 1.ЕРӨНХИЙ ХЭСЭГ

 

Энэхүү технологийн картад 400 мм хүртэл голчтой яндан хоолой (голоор нь цахилгаан, дулааны шугам сүвлэх)-г хөндлөн өрөмдлөгийн аргаар төмөр зам, авто замын доогуур сүвлэж, угсрах ажлын технологийн дэс дараалал, угсралтын ажлын заавар, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тусгав.

2.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

          

Технологийн карт нь дулаан, цахилгаан шугам сүлжээний угсралт, засварын ажил эрхлэн гүйцэтгэх байгууллагын инженер, техникийн ажилтан, техникийн хяналт инженерүүдэд гарын авлага болно.

 

Энэ технологийн картад тоног төхөөрөмжийг суурилуулахад зориулсан газар шорооны ажил, сүвлэх яндан хоолойн трассын сонголт, шат суурилуулах ажил тусгагдаагүй болно.

 3.ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

3 метр урттай яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар сүвлэж угсрах ажлыг гүйцэтгэх салааны бүрэлдэхүүн, хөдөлмөр зарцуулалтын калькуляцийг хүснэгт 1-д үзүүлэв.

 

Хүснэгт 1. Яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар сүвлэж угсрах ажлыг

гүйцэтгэх салааны бүрэлдэхүүн, хөдөлмөр зарцуулалт

 

Яндан хоолойн голч

Угсралтын
ажлын хөдөлмөр зарцуулалтын норм

(хүн-цаг)

Ажил
гүйцэтгэх салааны бүрэл-дэхүүн

Автокраны
ажиллах
хугацаа

(машин-цаг)

Өрөмдлөгийн төхөөрөмж

(машин-цаг)

Үйлчилгээний машин

(машин-цаг)

Угсралтын агрегат

(машин-цаг)

Ачааны машин

(машин-цаг)

100

15.96

7

2.0787

0.4921

3.0998

0.25

3.0998

200

16.18

7

2.0827

0.4921

3.1278

0.25

3.1278

300

16.25

7

2.0878

0.4921

3.1558

0.25

3.1558

400

16.54

7

2.0919

0.4921

3.2118

0.25

3.2118

 

 

 

4.УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР

 

4.1             Ерөнхий заавар

 

Ф400 мм хүртэл голчтой яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар сүвлэж угсрах ажлыг эхлэхийн өмнө дараах ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн байх ёстой. Үүнд:

4.1.1      Тухайн ажил гүйцэтгэх хэсэгт газар доорх аливаа инженерийн шугам сүлжээ, байгууламж дайран өнгөрч буй эсэхийг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулах, зөвшилцсөн байх;

4.1.2      Ажлын талбайд өрөмдлөгийн тоног төхөөрөмж, яндан хоолой, өрөм зэрэг шаардлагатай материалыг тээвэрлэх зам, угсралтын ажил гүйцэтгэх талбайг чөлөөлсөн байх;

4.1.3      Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг угсрахдаа зориулалтын багаж хэрэгсэл, автокран, машин механизм ашиглах;

4.1.4      Угсралтын ажлын үед ашиглах бүх машин механизм, багаж хэрэгсэл нь техникийн хяналтын байгууллагын ээлжит үзлэгт орж, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх.

 

4.2             Бэлтгэл ажил

 

4.2.1      Ажил эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авсан байх;

4.2.2      Ажил эхлэхээс өмнө ажил гүйцэтгэх талбайгаас саад болох эд зүйлийг зайлуулж, хамгаалалтын тууз татах, хаалт, хашилтыг байрлуулах;

4.2.3      Барилга угсралтын талбайд гадны хүмүүс орохыг хориглосон зурагт хуудас, аюулгүй ажиллагааны анхааруулах тэмдгийг байрлуулах;

4.2.4      Яндан хоолой, өрөм, өрөмдлөгийн тоног төхөөрөмж болон тэдгээрийг угсрахад шаардлагатай тоноглолуудыг ажилд бэлтгэх;

4.2.5      Угсралтын ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, машин механизмыг ажилд бэлтгэх;

4.2.6      Ажлын зураг, техникийн баримт бичгүүдийн бүрдлийг шалгаж, танилцах;

4.2.7      Ажлын байранд ажиллах бүх хүмүүсийг ажлын байртай нь танилцуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх. Зааварчилгааг талбайн мастер, ажлын хариуцлагатай удирдагч нар өгнө.

4.2.8      Яндан хоолойг гагнах гагнуурчин нь "Гагнуурчныг аттестатчилах дүрэм", стандартын дагуу шалгалт өгч, гагнуур хийх эрхийн үнэмлэх бүхий мэргэжлийн зэрэгтэй байна.

4.2.9      Ажил гүйцэтгэх хүмүүс "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй"-н сургалтанд хамрагдсан сертификат, мэргэжлийн зэрэгтэй байна.

 

4.3      Яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар сүвлэж угсрах ажлын

          технологи,  дэс дараалал

 

4.3.1           Угсралтын бэлтгэл  ажил

 

4.3.1.1            Автокран, машин механизмыг ажлын талбайд байрлуулна.

4.3.1.2            Өрөм, өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг ажлын талбайд авчирч,  шалгана.

4.3.1.3            Угсралтын ажилд шаардлагатай багаж хэрэгслийг ажлын дэс дарааллаар ажлын талбайд байрлуулна.

4.3.1.4            Яндан хоолойг зураг төслийн дагуу бэлтгэн ажлын талбайд байрлуулж, гэмтэлтэй эсэхийг шалгана.

4.3.1.5            Бэлэн болсон яндан хоолойд зэврэлт, чийгнээс хамгаалах зориулалтын хамгаалалтыг түрхэнэ.

4.3.1.6            Угсралтын ажилд хэрэглэгдэх дэр, ивүүрийг байрлуулна.

4.3.1.7            Яндан хоолойг автокраны тусламжтайгаар өргөж дэр, ивүүр дээр байрлуулна.

4.3.1.8            Дэр, ивүүр дээр байрлуулсан яндан хоолойд өрмийг сүвлэнэ. Өрмийг яндан хоолойд сүвлэсэн байдлыг Зураг 1-д үзүүлэв.

 

D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2583.JPG D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2675.JPG

Зураг 1. Өрмийг яндан хоолойд сүвлэсэн байдал

 

4.3.1.9            Ажлын зургийн дагуу яндан хоолойг сүвлэж угсрах газарт болон ажил гүйцэтгэх худагт тус тус хэмжилт хийнэ.

4.3.1.10       Ажил гүйцэтгэх худгийн суурь хэсгийн шороог гараар засаж, тэгшлэн цэвэрлэнэ. Ажил эхлүүлэх худгийн суурийг тэгшилж зассан байдлыг Зураг 2-т үзүүлэв.

 

D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2549.JPG D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2551.JPG

Зураг 2. Ажил эхлүүлэх худгийн суурийг тэгшилж зассан байдал

 

4.3.1.11       Тэгшилж зассан газарт өрөмдлөгийн төхөөрөмжийн доорх суурь, мөн өрөмдлөгийн төхөөрөмжийн урд, ард талын түшиц хананд бэхэлгээ хийх, хэмжилт хийж шалгана. Суурь фанерийг байрлуулж буй байдлыг Зураг 3, 4-т тус тус үзүүлэв.

 

D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2559.JPG D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2557.JPG

Зураг 3. Өрөмдлөгийн төхөөрөмжийн төмөр замын доор суурилуулах суурь фанерийг байрлуулж буй байдал

 

D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2564.JPG

Зураг 4. Тулгуур төмөр хавтанг байрлуулж буй байдал

 

4.3.1.12       Ажил гүйцэтгэх худагт өрөмдлөгийн төхөөрөмжийн төмөр замыг авто краны тусламжтайгаар бэлтгэсэн суурин дээр байрлуулна. Өрөмдлөгийн төхөөрөмжийн төмөр замыг Зураг 5-7тус тус үзүүлэв.

4.3.1.13       Өрөмдлөгийн төхөөрөмж нь төмөр замын хоёр дахь хэсэгтэй хамт угсрагдсан байх бөгөөд түүнийг автокраны тусламжтайгаар бэлтгэсэн суурин дээр байрлуулан угсарч, шалгана. Өрөмдлөгийн төхөөрөмжийг Зураг 6-д үзүүлэв.

 

 

Зураг 5. Өрөмдлөгийн төхөөрөмжийн төмөр замын эхний хэсгийг байрлуулж буй байдал

 

D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2568.JPG D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2571.JPG

Зураг 6. Төхөөрөмжийн төмөр замын хоёр дахь хэсгийг байрлуулж, угсарч буй байдал

D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2581.JPG

Зураг 7. Төхөөрөмжийн төмөр замын гурав дахь хэсгийг байрлуулж буй байдал

 

4.3.1.14       Өрөмдлөгийн төхөөрөмжийн суурийг ажил гүйцэтгэх худагт суурилуулна.

4.3.1.15       Төхөөрөмжийг автокраны тусламжтайгаар бэлтгэсэн суурин дээр байрлуулж угсарч, шалгана.

4.3.1.16       Шингэнт шахуургын станцыг ажил гүйцэтгэх худагт автокраны тусламжтайгаар байрлуулж, угсарч холбоно.

4.3.1.17       Өрөмдлөгийн хошууг өрөмдлөгийн төхөөрөмжинд чиглүүлэгчийн хамт угсарч холбоно. Өрөмдлөгийн хошууг Зураг 8-д үзүүлэв.

 

D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2603.JPG D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2604.JPG

Зураг 8. Өрөмдлөгийн хошуу

 

4.3.1.18       Өрөмдлөг хийх эхлэлийн цэгийг тодорхойлно. Зураг 9-д үзүүлэв.

 

D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2605.JPG

Зураг 9. Өрөмдлөг хийх эхлэлийн цэгийг бэлтгэж буй байдал

 

4.3.1.19       Түлхэх гильзийг автокраны тусламжтайгаар өрөмдлөгийн төхөөрөмжид суурилуулна. Түлхэх гильзийг Зураг 10-д үзүүлэв.

 

D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2614.JPG D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2615.JPG

Зураг 10. Түлхэх гильз

4.3.1.20       Угсралтын ажил дууссаны дараа тоног төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж шалгана.

4.3.1.21       Ажилд бэлтгэсэн яндан хоолойг автокраны тусламжтайгаар чиглүүлэгчид холбоно.

 

4.3.1    Угсралтын ажил

 

4.3.2.1         Өрөмдлөгийн төхөөрөмжийг ажилд бэлэн болгосны дараа ган хоолойг хөрсөнд түлхэж, сүвлэх ажиллагааг эхэлнэ. Угсралтын ажлыг Зураг 11-д үзүүлэв.

 

D:Amardalai-PCЭХЭЗ-ийн ХүрээлэнНормДулаанТехнологийн картСүвлэхЗурагIMG_2607.JPG

Зураг 11. Угсралтын ажлын зураг

 

4.3.2.2         Өрөмдлөгийн явцад гарч байгаа шороог зайлуулна.

4.3.2.3         Өрөмдөж сүвлэх ажиллагааны явцад дараагийн яндан хоолойг залгаж гагнахад зориулан тухайн сүвлэж буй яндан хоолойг 20 см-ээс багагүй  хэмжээтэй үлдээнэ.

4.3.2.4         Ган хоолойн залгах хэсгийн ирмэг, гадаргууг цэвэрлэж, тохируулан залгаж гагнахад бэлтгэнэ.

4.3.2.5         Залгаасыг гагнана.

4.3.2.6         Гагнасан залгаасанд зэврэлт, чийгнээс хамгаалах зориулалтын хамгаалалтыг  түрхэнэ.

 

4.3.3      Төгсгөлийн ажил

 

4.3.3.1         Өрөмдлөгийн төхөөрөмжөөс шингэнт шахуургын станцыг салгах;

4.3.3.2         Ажлын худгаас өрөмдлөгийн төхөөрөмж, гидро станц, төхөөрөмжийн доорхи суурь, чиглүүлэгчийг тус тус автокраны тусламжтайгаар гаргаж тээврийн хэрэгсэлд ачих;

4.3.3.3         Төхөөрөмжийн доорхи суурийн болон урд, ард түшиц ханын бэхэлгээг буулган автокраны тусламжтайгаар гаргаж, тээврийн хэрэгсэлд ачих;

4.3.3.4         Багаж хэрэгслийг хурааж, ажлын талбайг цэвэрлэх;

4.3.3.5         Ажил бүрэн дууссаны дараа газар шорооны ажлыг гүйцэтгэх;

4.3.3.6         Ажлын талбайгаас тоног төхөөрөмж, машин механизмыг буулгах;

4.3.3.7         Угсралтын ажлын акт, баримт бичгүүдийг бүрдүүлэх.

 

 

5.УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

 

5.1                  Ус ихтэй шаварлаг хөрс, нуралт ихтэй элсэрхэг хөрс зэрэг хөрсний устай нөхцөлд яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар сүвлэж угсрах нь үр дүн багатай тул хэрэглэхгүй.

5.2                  Яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар сүвлэх ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэхдээ угсралтын ажлын технологийн аюулгүй, найдвартай байдлыг хангах ёстой.

5.3                  Угсралтын ажлыг гүйцэтгэгч байгууллага холбогдох техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтлан ажиллана.

5.4                  Угсралтын ажил гүйцэтгэх ажилтан нь 18 нас хүрсэн, тухайн албан тушаалын тодорхойлолтод тохирох мэргэжил эзэмшсэн, мэргэшлийн бэлтгэл хангасан байх ба мэдлэгийн шалгалт өгч албан тушаал, мэргэжилдээ тохирох аюулгүй ажиллагааны группын үнэмлэх авсан байх ёстой.

5.5                  Угсралтын ажлыг эхлэхийн өмнө ажил гүйцэтгэх нэгжийн удирдлага ажлын байрны анхан шатны болон давтан зааварчилгааг батлагдсан хөтөлбөрийн дагуу ажлын байран дээр өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна.

5.6                  Угсралтын ажилд хэрэглэх багаж, төхөөрөмжүүдийн иж бүрдлийг шалган, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан эсэхийг норм дүрмийн дагуу  баталгаажуулсан байна.

5.7                  Угсралтын ажил эхлэхээс өмнө ажилд саад болохуйц эд зүйлсийг холдуулж, хамгаалалтын тууз татан ажлын талбайг бэлтгэнэ.

5.8                  Ажлын талбай, түүнд ажиллагсдыг шаардлагатай хамгаалах хэрэгслээр хангасан байх ёстой. Үүнд: Хаалт хашилт, тусгаарлах болон хамгаалах хэрэгсэл, анхааруулах плакат, анхан шатны гал унтраах ба холбооны хэрэгслүүд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах техник хэрэгслүүд байна.

5.9                  Цахилгаан дамжуулах агаарын шугамтай ойр газарт ажил гүйцэтгэх тохиолдолд тухайн бүсэд машин, механизм байрлуулах, өргөгддөг тэвштэй тээврийн хэрэгслийг ашиглахдаа цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг заавал тасална.

5.10             Хөрсний нуралт үүсэхээс  урьдчилан сэргийлж машин, механизмуудыг ажил гүйцэтгэх худгийн ирмэгт ойрхон байрлуулж болохгүй.

5.11             Харанхуйд ажлын талбайд ажиллах шаардлагатай тохиолдолд "Ажлын байрны гэрэлтүүлгийн норм. Хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага" MNS 4996-2000 стандартын дагуу шөнийн гэрэлтүүлэгтэй байна. Ажлын байрны гэрэлтүүлэг 30 лк-ээс багагүй, барилгын талбайд 10 лк-ээс багагүй байна. Хашлагыг 42 В-оос ихгүй хүчдэлтэй дохиоллын цахилгаан гэрлээр гэрэлтүүлсэн байна.

5.12             Ажил гүйцэтгэж байгаа гагнуурчид зөвхөн үнэмлэхэд заасан тухайн төрлийн гагнуурын ажлыг гүйцэтгэнэ.

5.13             Хур тунадастай үед гадаа гагнуурын ажлыг гүйцэтгэхдээ гагнах орчныг чийг, салхинаас заавал хамгаалсан байна. Аадар, ширүүн бороотой үед гагнуурын ажлыг шууд зогсооно.

5.14             Цахилгаан тэжээлтэй машин, механизмыг газардуулна.

5.15             Машин, механизмыг тухайн ангиллын жолооны эрхийн үнэмлэхгүй ажилтан жолоодож болохгүй.

5.16             Ачаа өргөгч төхөөрөмжүүдийг байрлуулж, ажил гүйцэтгэхдээ "Өргөх зөөх механизмтай харьцах аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн шаардлагыг баримтлан ажиллана.

5.17             Угсрагч, засварчин нь гагнуурчинтай хамт ажиллах үедээ хамгаалалтын нүдний шил заавал зүүнэ.

5.18             Цахилгаан гүйдэлтэй утастай ойр ажиллах үед түүний гүйдлийг салгах, боломжгүй нөхцөлд хаалт, хашилтыг тавьж өгнө.

5.19             Гагнуурын ажлыг гүйцэтгэх үед гагнуурын аппарат нь явган замаас зайдуу байна. Гагнуурын хэрэгслийн утас нь тусгаарлагч бүрээстэй, электрод барих бариул нь цахилгааны аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна.

5.20             Яндан хоолой, тоног төхөөрөмжийг байрлуулахдаа ээлжит туршилтад орж баталгаажсан зориулалтын дэгээтэй оосор, хэрэгслийг ашиглана.

5.21             Ажил дууссаны дараа сүвлэсэн яндан хоолойд хог, шороо, гадны биет орохоос хамгаалж хоолойн 2 талын амсарыг битүүмжилнэ.

5.22             Зохих байгууллагуудын зөвшилцөлгүйгээр дараах ажлыг хийж болохгүй. Үүнд:

-       Газар шорооны ажлыг ургаа модноос 2 м, бургасаас 1 м-ээс дотогш зайд,

-       Ачааг зөөж шилжүүлэхэд модноос 0.5 м-ээс бага зайд,

-       Ган хоолой, бусад материалыг хашлага, хаалтгүй модноос 2 м-ээс бага зайд хураах.

 

 6.МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ

 

6.1 Угсралтын машин, механизм ба хэрэгсэл

Хүснэгт 2

 

 

Нэр

Тоо, ширхэг

1

Автокран /5 тн/

1

2

Автокран  /6.6тн/

1

3

Ачааны машин

1

4

Үйлчилгээний машин

1

5

Өрөмдлөгийн төхөөрөмж

1

6

Зөөврийн цахилгаан үүсгүүр

1

7

Угсралтын агрегат

1

8

Гагнуурын аппарат, гагнуурын кабельтай гар, хамгаалалтын малгайны хамт иж бүрдэл

1

9

Тасдагч

1

10

Тусгай зориулалтын оосор

1

11

Өндөршил хэмжигч дуран

1

 

 

 

6.2 Материал

Хүснэгт 3

 

Нэр

Маяг, стандарт

Хэмжих нэгж

Тоо

1

Яндан хоолой

-

м

Зураг төсөлд тооцно.

2

Электрод Э50А (J506)

-

тн

Зураг төсөлд тооцно.

 

 

 

6.3 Хамгаалах хэрэгсэл

Хүснэгт 4

Хамгаалах хэрэгсэл

Хэмжих нэгж

Тоо

1

Ажлын хувцас

ком

8

2

Ажлын бээлий

хос

8

3

Хамгаалалтын дуулга малгай

хос

8

4

Хамгаалтын нүдний шил

ш

8

5

Брезентэн бээлий

хос

8

6

Ажлын гутал

хос

8

 

 

6.4 Багаж хэрэгсэл

Хүснэгт 5

 

Нэр

Хэмжих нэгж

Тоо

1

Тэгш ус

ш

1

2

Эвхдэг метр /6 метр урттай/

ш

1

3

Алх /0.5 кг жинтэй/

ш

1

4

Лантуу

ш

1

5

Лоом

ш

2

6

Хүрз

ш

2

7

Жоотуу

ш

1

8

Бахь

ш

2

9

Уртасгагч залгуур

ш

2

10

Зөөврийн гэрэл

ш

1

11

Зөөврийн шат

ш

1

12

Эмийн сан

ком

1

 

 

 

7.АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

7.1.           Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм боловсруулах аргачлал БНбД 83-90-05

7.2.           Дулааны сүлжээ БНбД 41-05-18

7.3.           "К общим пройзводственным нормам расхода материалов в стройтельстве. Сборник 30. Сварные работы" М.Стройиздат, 1982

7.4.           Б.Ф. Белецкий, "Технология и механизация строительного производства" 2003, "SBH COTPAHC"

 

 

АГУУЛГА

 

  1. Ерөнхий хэсэг
  2. Хэрэглэх хүрээ
  3. Техник, эдийн засгийн үзүүлэлтүүд
  4. Угсралтын ажлын үндсэн заавар
  5. Угсралтын үеийн техник, аюулгүй ажиллагааны шаардлага
  6. Материал техникийн орц
  7. Ашигласан техникийн баримт бичгийн жагсаалт

 

 

1