- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАХИРАМЖИЙН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Ерөнхий сайдын 2016 оны 40 дүгээр захирамжид)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 12
Улаанбаатар хот
ЗАХИРАМЖИЙН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1. "Яам, Засгийн газрын агентлаг, зарим байгууллагын байршлыг тогтоох тухай" Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Яамдын байршил"-д дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
№ |
Яамны нэр |
Хаяг |
Засгийн газрын байр |
Корпус |
Өрөөний тоо |
Өрөөний талбайн хэмжээ (м2) |
Тайлбар |
14. |
Эдийн засаг, хөгжлийн яам |
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1 |
Засгийн газрын II байр |
А корпус |
16 |
403.53 |
3 дугаар давхрын 307-319 тоот өрөө |
Б корпус |
63 |
1558.85 |
бүхэлдээ |
||||
15. |
Цахим хөгжил, харилцаа холбооны яам |
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1, "Мэдээлэл холбооны сүлжээ" төрийн өмчит компаний байр |
|
|
56 |
1028 |
Зүүн жигүүрийн 1, 2, 3 дугаар давхар |
2. Мөн захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Яамдын байршил"-ын 6 дахь заалтын "31" гэснийг "15" гэж, "818.3" гэснийг "414.47" гэж тус тус өөрчилсүгэй.
3. Мөн захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан Засгийн газрын агентлагийн байршлын 1, 2, 23 дахь заалтыг, 3 дугаар хавсралтаар баталсан Засгийн газрын байранд байрших бусад байгууллагуудын 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A

