- Нүүр
- Сайдын тушаал
- Ф400 ММ ХҮРТЭЛ ГОЛЧТОЙ ЯНДАН ХООЛОЙГ ХӨНДЛӨН ӨРӨМДЛӨГИЙН АРГААР ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМ ДООГУУР СҮВЛЭХ АЖЛЫН ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН ЖИШИГ НОРМ
Эрчим хүчний сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны
өдрийн А/261 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
Ф400 ММ ХҮРТЭЛ ГОЛЧТОЙ ЯНДАН ХООЛОЙГ ХӨНДЛӨН ӨРӨМДЛӨГИЙН АРГААР ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМ ДООГУУР СҮВЛЭХ АЖЛЫН
ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН ЖИШИГ НОРМ
БНбД 83-23а-22 /Нэмэлт/
Ерөнхий хэсэг
- Энэхүү нормд Ф400 мм хүртэл голчтой яндан хоолой (голоор нь цахилгаан, дулааны шугам сүвлэх)-г хөндлөн өрөмдлөгийн аргаар төмөр зам, авто зам доогуур сүвлэх ажлын хөдөлмөр зарцуулалтын нормыг тусгав.
- Нормд материал, тоног төхөөрөмжийг ажлын байр орчимд 100 метр хүртэлх зайд зөөж шилжүүлэх ажил тусгагдсан болно.
- Уг нормын ажлын бүтцэд тухайн ажлын үндсэн үйлдлүүдийг тусгаж өгсөн бөгөөд тухайн технологийн салшгүй хэсэг боловч ажлын бүтцэд ороогүй дараах туслах үйлдлүүдийг нормд тооцсон тул нэмж нормчлох шаардлагагүй. Үүнд: Ажлын байрыг бэлтгэх, хамгаалалтын хувцас өмсөх зэрэг ажиллагаа нь боловсруулалтын материалд дурьдагдаагүй боловч эдгээрийг гүйцэтгэх хугацаа, материал, багаж хэрэгслүүдийг ачиж буулгах, багаж хэрэгслийн жижиг засвар, цэвэрлэгээ, тохиргоо хийх, машин механизм, багаж хэрэгслийг шалгах, цахилгаанд залгах, цэнэглэх, ажлын горимд тохируулах ажлууд тусгагдсан болно
- Нормд тусгагдаагүй дараах ажлуудыг тусад нь нормчилно. Үүнд: Газар шорооны ажил, тогтсон усыг урсгах ажил, хөрсний ус соруулах, хийц хэсэг, эд ангийн үйлдвэрт бэлтгэх явцад гаргасан буюу ачиж буулгах, хадгалах үед үүссэн гэмтэл согогийг арилгах, материал, хийцийг объект хүртэл тээвэрлэх, ачих.
- Уг нормд дээрх ажлуудыг энгийн нөхцөлд, тэгш тал газарт угсрахаар тооцов.
23а-34. Яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар төмөр зам, авто зам доогуур сүвлэх ажлын хөдөлмөр зарцуулалтын норм
Салааны бүрэлдэхүүн
Ажлын бүтэц
- Шат буулгаж байрлуулах.
- Ажил эхлүүлэх, дуусгах худагт хэмжилт хийх.
Ажлын талбайг бэлтгэх ажлын хөдөлмөр
зарцуулалтын норм
/1 ажлын талбай/ Хүснэгт 2
№ |
Ажлын нэр |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
1 |
Ажлын талбайг бэлтгэх |
0.07 |
2 |
- |
а |
Б. Өрөмдлөгийн төхөөрөмж суурилуулах бэлтгэл ажлын хөдөлмөр зарцуулалтын норм
Ажлын бүтэц
- Автокраныг ажлын талбайд байрлуулж, багаж хэрэгслийг буулгах.
- Яндан хоолойд өрмийг сүвлэж ажилд бэлтгэх.
- Өрөмдлөгийн төхөөрөмжийн суурийн болон тулгуур тулах хавтанг автокраны тусламжтайгаар ажлын худагт буулгах.
Өрөмдлөгийн төхөөрөмж суурилуулах бэлтгэл ажлын хөдөлмөр зарцуулалтын норм
/1 төхөөрөмж/ Хүснэгт 3
№ |
Ажлын нэр |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
1 |
Өрөмдлөгийн төхөөрөмж суурилуулах бэлтгэл ажил |
0.43 |
2 |
- |
а |
В. Өрөмдлөгийн төхөөрөмжийг угсарч ажилд бэлтгэх
Ажлын бүтэц
- Өрөмдлөгийн төхөөрөмжийг суурь төмөр замын хамт автокраны тусламжтайгаар худагт байрлуулан хооронд нь холбож угсрах.
- Төхөөрөмжийн арын хэсэгт байрлах тулгуур хавтанд чигжээс хийж хөдөлгөөнгүй бэхлэх. Урд хэсэгт тулгуурыг байрлуулж, чиглүүлэгч тулгуурыг чангалж, бэхлэх.
Өрөмдлөгийн төхөөрөмжийг угсарч ажилд бэлтгэх хөдөлмөр зарцуулалтын норм
/1 төхөөрөмж/ Хүснэгт 4
№ |
Ажлын нэр |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
1 |
Өрөмдлөгийн төхөөрөмжийг угсарч ажилд бэлтгэх |
8.69 |
2 |
- |
а |
Г. Шингэнт шахуургын станцыг ажилд бэлтгэн угсрах, шалгах
Ажлын бүтэц
- Шингэнт шахуургын станцыг автокраны тусламжтайгаар ажлын талбайд буулгаж ажилд бэлтгэх.
- Шингэнт шахуургын станцыг өрөмдлөгийн төхөөрөмжид холбож угсрах, шалгах.
Шингэнт шахуургын станцыг ажилд бэлтгэн угсрах, шалгах ажлын
хөдөлмөр зарцуулалтын норм
/1 төхөөрөмж Хүснэгт 5
№ |
Ажлын нэр |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
1 |
Шингэнт шахуургын станцыг ажилд бэлтгэн угсрах, шалгах |
0.98 |
2 |
- |
а |
Д. Өрөмдлөгийн төхөөрөмжийг ажилд бэлтгэж, шалгах
Ажлын бүтэц
- Өрөмдлөгийн төхөөрөмжийн чиг баригчийг салгаж, өрөм сүвлэсэн яндан хоолойг автокраны тусламжтайгаар төхөөрөмжийн зам дээр байрлуулах.
- Өрөмдлөг хийх эхлэлийн цэгийг өрөмдлөгийн хошуу саадгүй орох хэмжээгээр ухаж бэлтгэх.
- Төхөөрөмжинд өрөмдлөгийн хошууг холбож угсран, чиг баригчийг угсрах.
- Түлхэх гильзийг автокраны тусламжтайгаар өрөмдлөгийн төхөөрөмжид суурилуулах.
- Ажилд бэлтгэсэн яндан хоолойн өрмийн голыг автокраны тусламжтайгаар төхөөрөмжийн голтой холбож, шалгах.
Өрөмдлөгийн төхөөрөмжийг ажилд бэлтгэж, шалгах ажлын
хөдөлмөр зарцуулалтын норм
/1 төхөөрөмж/ Хүснэгт 6
№ |
Ажлын нэр |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
1 |
Өрөмдлөгийн төхөөрөмжийг ажилд бэлтгэж, шалгах |
1.09 |
2 |
- |
а |
Е. Хөндлөн өрөмдлөг хийх ажил
Ажлын бүтэц
- Хөндлөн өрөмдлөг хийх явцад гарах шороог зайлуулах.
- Өрөмдөх ажил дууссаны дараа яндан хоолойн чиг баригчийг салгаж авах.
- Сүвлэгдсэн шугам хоолойноос өрмийг эргүүлэн татаж гаргах ба гарсан шороог зайлуулж, өрмийн голыг өрөмдлөгийн төхөөрөмжийн голоос салгах, өрөмдлөгийн хошууг төхөөрөмжийн голоос салгаж авах.
- Өрөмдлөгийн хошууг өрөмнөөс салган авч, өрмийг автокраны тусламжтайгаар төмөр зам дээрээс өргөж гаргах.
- Өрөмдлөгийн төхөөрөмжийг байранд нь байрлуулан, гидростанцыг унтраах.
Хөндлөн өрөмдлөг хийх хөдөлмөр зарцуулалтын норм
/1 өрөмдлөг, яндан хоолой - 3 м урттай / Хүснэгт 7
№
|
Ажлын нэр |
Яндан хоолойн голч |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
1 |
Хөндлөн өрөмдлөг хийх ажил |
Ф100 мм |
1.25 |
2 |
Ф200 мм |
1.39 |
|
3 |
Ф300 мм |
1.53 |
|
4 |
Ф400 мм |
1.81 |
|
- |
а |
б |
в |
Ё. Төгсгөлийн ажил
Ажлын бүтэц
- Шингэнт шахуургын станцыг өрөмдлөгийн төхөөрөмжөөс салгаж, хураах ба арын болон урд хэсэгт байрлах тулгуур хавтангуудыг автокраны тусламжтайгаар өргөж гаргах.
- Төмөр замын холбоосуудыг салгаж, төмөр зам болон өрөмдлөгийн төхөөрөмжийг автокраны тусламжтайгаар зөөж тавих.
- Өрөмдлөгийн төхөөрөмжийн төмөр замын доорхи суурь хавтанг автокраны тусламжтайгаар ажлын талбайгаас зөөж гаргах.
- Багаж хэрэгслийг хурааж, ажлын талбайг цэвэрлэх.
Төгсгөлийн ажлын хөдөлмөр зарцуулалтын норм
/1 төхөөрөмж/ Хүснэгт 8
№ |
Ажлын нэр |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
1 |
Төгсгөлийн ажил |
2.99 |
2 |
- |
а |
Ж. Яндан хоолойг залгаж гагнахад бэлтгэх ажил
Ажлын бүтэц
1. Өрөмдлөгийн төхөөрөмжийн чиг баригчийг салган авч, өрмийн голыг өрөмдлөгийн төхөөрөмжийн голоос салгаж, төхөөрөмжийг дараагийн яндан хоолойг сүвлэх ажилд бэлтгэн тулах хана руу байрлуулах.
2. Өрөм сүвлэсэн хоолойг автокраны тусламжтайгаар өргөж өрөмдлөгийн төхөөрөмжийн гол дээр байрлуулан сүвлэгдсэн яндан хоолойтой тулгаж гагнахад бэлтгэн байрлуулах.
Яндан хоолойг залгаж гагнахад бэлтгэх ажлын
хөдөлмөр зарцуулалтын норм
/Ган яндан/ Хүснэгт 9
№ |
Ажлын нэр |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
1 |
Гагнуурын бэлтгэл ажил |
0.85 |
2 |
- |
а |
3. Яндан хоолойг залгаж гагнах ажил
Ажлын бүтэц
- Гагнахад бэлтгэсэн яндан хоолойн ирмэгийг гагнуураар торгоож гагнах.
- Өрөмдлөгийн төхөөрөмжийн чиг баригчийг буцааж угсрах.
Яндан хоолойг залгаж гагнах ажлын хөдөлмөр зарцуулалтын норм
/1 гагнаас/ Хүснэгт 10
№ |
Ажлын нэр |
Яндан хоолойн голч |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
1 |
Яндан хоолойг залгаж гагнах |
Ф100 мм |
0.90 |
2 |
Ф200 мм |
1.03 |
|
3 |
Ф300 мм |
1.23 |
|
4 |
Ф400 мм |
1.39 |
|
- |
а |
б |
в |
И. Залгасан яндан хоолойн өрөмдлөгийн ажил
Ажлын бүтэц
- Бэлтгэсэн шугам хоолойг хөндлөн өрөмдөх ажлыг хийх ба өрөмдлөгийн явцад гарч байгаа шороог зайлуулах.
- Сүвлэгдсэн яндан хоолойноос өрмийг төхөөрөмжийн тусламжтайгаар татан гаргаж гарсан шороог зайлуулж, өрмийн голыг өрөмдлөгийн төхөөрөмжийн голоос салгах.
Залгасан яндан хоолойн өрөмдлөгийн ажлын
хөдөлмөр зарцуулалтын норм
/1 өрөмдлөг, 3 м урттай яндан хоолой / Хүснэгт 11
№ |
Ажлын нэр |
Яндан хоолойн голч |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
3 м урттай яндан хоолой |
|||
1 |
Хөндлөн өрөмдлөг хийх ажил |
Ф100 мм |
0.74 |
2 |
Ф200 мм |
0.95 |
|
3 |
Ф300 мм |
1.15 |
|
4 |
Ф400 мм |
1.43 |
|
5 |
а |
б |
в |
1
Текст томруулах
A
A
A