A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Нормативын баримт бичиг батлах тухай /Цахилгаан дамжуулах агаарын шугамд шилэн кабель бүхий аянгын тросыг угсрах ажлын технологийн карт, "35 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй ил хуваарилах байгууламжийн хөдөлмөр зарцуулалтын жишиг норм БНбД 83-23в-22. Нэмэлт", "Үйлдвэрийн барилгын цахилгаан угсралтын төсвийн суурь норм. БНбД 81-30-22. /- /ЗХХАЭ №02. 2023.01.12/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/264

Улаанбаатар хот

Нормативын баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Цахилгаан дамжуулах агаарын шугамд шилэн кабель бүхий аянгын тросыг угсрах ажлын технологийн карт. Багц 1"-ыг нэгдүгээр, "35 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй ил хуваарилах байгууламжийн хөдөлмөр зарцуулалтын жишиг норм БНбД 83-23в-22. Нэмэлт"-ийг хоёрдугаар, "Үйлдвэрийн барилгын цахилгаан угсралтын төсвийн суурь норм. БНбД 81-30-22. Нэмэлт"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Нормативын баримт бичгүүдийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Б.Ерэн-Өлзий/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /П.Билгүүн/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨААТҮГ /М.Түмэнжаргал/-т тус тус даалгасугай.

САЙД  Б.ЧОЙЖИЛСҮРЭН