A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 484

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын виз олгох журам"-д дор дурдсан агуулгатай 3.6 дахь хэсэг нэмсүгэй:

"3.6.Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь түүний хүчинтэй хугацаанд Монгол Улсад нэвтрэх визийг орлох бөгөөд визийн хуудасны нэгэн адил машинаар уншигдах мэдээллийн хэсэгтэй байна. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь гадаадын иргэний паспортын хамт хүчин төгөлдөр байна."

2.Мөн журмын 4.3.2 дахь заалтын "2.9.3" гэсний дараа ", 2.9.6" гэж, 7.1 дэх хэсгийн "2.9.6" гэсний дараа ", 2.9.7" гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн журмын 7.3 дахь хэсгийн "3 хүртэл" гэснийг "2 хүртэл" гэж өөрчилсүгэй.

4.Мөн журмын 10.3 дахь хэсгийн "бүлэг жуулчинд олгох хавсралтын загвар," гэснийг хассугай.

5.Мөн журмын 5.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдХ.НЯМБААТАР