- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН
ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хот
Дугаар А/351
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэг, 2681.1.1 дэх заалт, 2691 дүгээр зүйлийн 2691.1.1 дэх заалт, 2701 дугаар зүйлийн 2701.1.4 дэх заалт, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 06/21 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/282 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.20 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.20.Худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт болон бусад бичиг баримтыг үндэслэн чөлөөт бүсэд байх хугацаанд барааны өмчлөх эрхийг шилжүүлж болно. Өмчлөх эрхийг шилжүүлсэн барааг өөр горимд байршуулах гаалийн бүрдүүлэлт хийлгэхдээ мэдүүлгийн Илгээгч/Экспортлогч хүснэгтэд бараа өмчлөх эрхийг шилжүүлж байгаа хуулийн этгээд, иргэний нэр, Хүлээн авагч/Импортлогч хүснэгтэд өмчлөх эрх олж авч байгаа хуулийн этгээд, иргэний нэрийг бичнэ."
2.Журмын 3.4 дэх хэсгээс "факс" гэснийг, 5.1.5 дахь заалтыг тус тус хассугай.
3.Энэхүү журамд дор дурдсан найруулга бүхий 4.4.9 дэх заалтыг нэмсүгэй.
"4.4.9.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 28.2, 28.5 дахь хэсэгт заасныг мөрдөж, борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримтыг бараа худалдан авсан үйлчлүүлэгчдэд олгох".
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар (Б.Даваасүрэн)-т даалгасугай.
5.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.
ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A