A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/350

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 79 дүгээр зүйлийн 79.6.4, 79.7, 230 дугаар зүйлийн 230.1, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 06/20 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт 2.2.15 дахь заалтыг нэмсүгэй.

2.2.15.чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа. /2.2.15 дахь заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

2.Журмын 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалт, 2.4 дэх хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

2.3.1.Архины зүйлс 2 литр, дарс 2 литр, шар айраг 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй.

2.4.Энэ журмын 2.3.1-д заасан бараа нь 21 насанд хүрээгүй, хилээр гараад 24 цагийн дотор буцаж орж байгаа зорчигчид хамаарахгүй. Энэ заалтын "болон энэ журмын 2.2.15-д заасан чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж байгаа" гэснийг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

3."Зорчигчийн гаалийн мэдүүлэг"-ийн маягтын загварыг хавсралтаар баталсугай.

4.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хорооны дарга нарт үүрэг болгосугай.

5.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Б.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.

6.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Зорчигчийн гаалийн мэдүүлэг"-ийн маягтын загварыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ