- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/17.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэг:
"6.Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авсан мөрдөгч даруй прокурорт танилцуулж, мөрдөн байцаалт явуулна.
7.Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй."
2/17.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Прокурор хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан яллагдагчийн хүсэлтийг хүлээн авсан мөрдөгчид дараах мөрдөн шалгах ажиллагаанаас шаардлагатай гэж үзсэн ажиллагааг явуулахыг даалгана:
4.1.энэ хуулийн 30.7 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа;
4.2.энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаа."
3/17.4 дүгээр зүйлийн 7, 8, 9 дэх хэсэг:
"7.Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно.
8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй.
9.Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална."
2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын "гэмт хэргийн" гэсний өмнө "Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд" гэж, 6.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын "22.12/Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/" гэсний дараа ", 22.13/Хахууль авах/" гэж, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "нөхөн төлсөн" гэсний дараа ", эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн" гэж, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хүлээн зөвшөөрч," гэсний дараа "мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно."
2/33.1 дүгээр зүйлийн 6.6 дахь заалт:
"6.6.шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай хүсэлт;"
4 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын "22.4/Хахууль авах/," гэснийг "22.4/Нийтийн албан тушаалтан хахууль авах/," гэж, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "шүүхэд хэргийг" гэснийг "прокурор хэргийг шүүхэд" гэж, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "ял оногдуулах" гэснийг "эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн "хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана." гэснийг "хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ." гэж, 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн "хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно." гэснийг "эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулж болно." гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
