- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ (хяналтын улсын байцаагч)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 6
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5, 10.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хяналтын улсын байцаагчийн үнэмлэхийн загвар"-ыг 2 дугаар хавсралт, "Хяналтын улсын байцаагчийн тэмдгийн загвар"-ыг 3 дугаар хавсралт, "Хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журам"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан журмыг хэрэгжүүлж, хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэвлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгасугай.
3.Мэргэжлийн хяналтын чиг үүрэг салбарын яамдад шилжсэнтэй холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолын 3 дахь заалтын "46" гэснийг "53" гэж, "42" гэснийг "51" гэж, "34" гэснийг "37" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A