- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАСАН ХУГАЦААГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗОХИХ АНГИЛАЛД АЖИЛЛАСАН ХУГАЦААНД ДҮЙЦҮҮЛЭН ТООЦОХ ЖУРАМ
Засгийн газрын 2023 оны 1 дүгээр
сарын 5-ны өдрийн 9 дүгээр
тогтоолын хавсралт
ТӨРИЙН УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАСАН ХУГАЦААГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗОХИХ АНГИЛАЛД АЖИЛЛАСАН ХУГАЦААНД ДҮЙЦҮҮЛЭН ТООЦОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Төрийн албаны тухай хуулийн 11.1-д заасан төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцоход энэ журмыг баримтална.
1.2.Иргэн Төрийн албаны тухай хуулийн 33.2.2-т заасан тусгай шалгалт өгөх тохиолдолд түүний төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд энэ журамд зааснаар дүйцүүлэн тооцно.
1.3.Төрийн албаны тухай хуулийн 11.1.1-11.1.3-д заасан албан тушаалд ажилласан иргэн төрийн захиргааны албан тушаалд ажиллах тохиолдолд төрийн захиргааны тухайн албан тушаалын ангилалд тавигдах ажилласан хугацааны шаардлагыг бүрэн хангасанд тооцно.
Хоёр.Баримт бичигт тавигдах шаардлага
2.1.Иргэн төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацаагаа төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулах хүсэлтээ дараахь байгууллагад гаргана:
2.1.1.төрийн захиргааны албаны тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд;
2.1.2.дэс, туслах түшмэлийн ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлд.
2.2.Иргэн төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацаагаа төрийн захиргааны албаны зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулах хүсэлт гаргахдаа дараахь баримт бичгийн шаардлагыг хангасан байна:
2.2.1.Төрийн албаны тухай хуулийн 22.1-т заасан нийтлэг шаардлагыг бүрэн хангасан байх;
2.2.2.Төрийн албаны тухай хуулийн 11.1-д заасан албан тушаалд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр баталсан байгууллагын бүтэц, албан тушаалын жагсаалтад заасан үндсэн орон тоонд томилогдон ажилласан байх;
2.2.3.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан ажил олгогчийн шимтгэлийг тухайн иргэнийг томилсон байгууллагаас төлсөн нь баримтаар баталгаажсан байх;
2.2.4.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаал эрхэлж байснаас бусад улс төрийн албан тушаалд ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэн Төрийн албаны тухай хуулийн 33.3-т заасан төрийн албаны ерөнхий шалгалтыг өгч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байх.
Гурав.Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд
дүйцүүлэн тооцох, баталгаажуулах
3.1.Иргэний төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг Төрийн албаны зөвлөл хариуцна.
3.2.Иргэний төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцож, баталгаажуулсан Төрийн албаны зөвлөл (салбар зөвлөл)-ийн шийдвэр нь төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлэхэд нийтлэг, тусгай шаардлагыг хангаж байгааг нотлох баримт бичгийн нэг хэсэг болно.
3.3.Иргэний төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд дүйцүүлэн тооцсон тухай шийдвэрийг Төрийн албаны "Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо" цахим системд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл бүртгэнэ.
3.4.Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд дүйцүүлэн тооцсон тухай төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлнэ.
3.5.Энэ журмын 2.1-д заасан байгууллага төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацаагаа төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд дүйцүүлэн тооцуулахаар гаргасан иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хууль журмын дагуу хянаж, дүйцүүлэх эсэх болон дүйцүүлсэн хугацааг баталгаажуулсан шийдвэрээ 30 хоногийн дотор гаргана.
Дөрөв.Ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох хугацаа
4.1.Төрийн албаны тухай хуулийн 11.1-д заасан төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын дараахь ангилалд доор дурдсанаар дүйцүүлэн тооцно:
|
№ |
Улс төрийн албан тушаал |
Төрийн захиргааны албан тушаалын зохих ангилал |
Төрийн албанд ажилласан хугацаа |
|
|
Төрийн албанд ажилласан хугацааг тооцох |
Төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацааг дүйцүүлэн тооцох |
|||
|
1.Төрийн албаны тухай хуулийн 11.1.4-11.1.8 болон 11.1.9-д заасан улс төрийн зарим албан тушаал: |
||||
|
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өндөр албаны тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-д хамаарах улс төрийн албан тушаал |
Тэргүүн түшмэл |
1 жил |
50 хувиар тооцно. |
|
|
2.Төрийн албаны тухай хуулийн 11.1.9, 11.1.11, 11.1.10-т заасан улс төрийн зарим албан тушаал: |
||||
|
-Нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер; (Засгийн газрын 2024 оны 81 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
-Аймгийн Засаг даргын орлогч;
-Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн Ажлын албаны дарга, ахлах зөвлөх, ахлах референт,
-Төрийн албаны тухай хуулийн 11.1.4-11.1.5-д заасан улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх. |
Эрхэлсэн түшмэл |
1 жил |
50 хувиар тооцно. |
|
|
3.Төрийн албаны тухай хуулийн 11.1.9, 11.1.11-д заасан улс төрийн зарим албан тушаал: |
||||
|
-Сум, дүүргийн Засаг дарга;
-Улсын Их Хурал дахь нам эвслийн бүлгийн Ажлын албаны референт; |
Ахлах түшмэл |
1 жил |
50 хувиар тооцно. |
|
|
4.Төрийн албаны тухай хуулийн 11.1.9, 11.1.10, 11.1.11-д заасан улс төрийн зарим албан тушаал: |
||||
|
-Сум, дүүргийн Засаг даргын орлогч, -Төрийн албаны тухай хуулийн 11.1.1-11.1.7-д заасан албан тушаалтны туслах, шадар туслах;
-Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны бусад албан тушаал. |
Дэс түшмэл |
1 жил |
50 хувиар тооцно. |
|
|
5.Төрийн албаны тухай хуулийн 11.1.9, 11.1.10, 11.1.12-т заасан улс төрийн зарим албан тушаал: |
||||
|
-Баг, хорооны Засаг дарга;
-Улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал. |
Туслах түшмэл |
1 жил |
50 хувиар тооцно. |
|
4.2.Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцсон хугацааг тухайн ангиллаас өмнөх ангилалд мөн хугацаагаар ажилласнаар тооцож болно.
4.3.Иргэн төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацаагаа төрийн захиргааны зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулж, төрийн захиргааны тухайн ангиллын болон түүний өмнөх ангиллын албан тушаалын тусгай шалгалтад орох эрхтэй.
4.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд ажилласан хугацааг тухайн шатны Засаг даргын албан тушаалд ажилласан хугацааг дүйцүүлэн тооцсонтой адил байдлаар дүйцүүлэн тооцож болно.
Тав.Бусад
5.1.Тусгай шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэний төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцохоос бусад харилцаанд энэ журмын 4.1-д заасан дүйцүүлэн тооцох хугацааг ашиглахыг хориглоно.
5.2.Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг тооцох бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн, бичиг баримт бүрдүүлэхэд тусалсан, бусдад давуу байдал олгосон албан тушаалтан, иргэнд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
5.3.Төрийн албаны зөвлөл (салбар зөвлөл) санаатай болон санамсаргүй байдлаар хуурамч бичиг баримт үндэслэн төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг дүйцүүлэн тооцох шийдвэр гаргасан, бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон тохиолдолд төрийн албаны шалгалт, албан тушаалын томилгоог хүчингүй болгож, буруутай этгээдэд эрүүгийн болон бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлнэ.
----o0o----
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх