- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/241
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Маягт, заавар батлах тухай" Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар"-ын 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:
"6.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн баримт
НХМаягт ТМ-6
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн баримт нь ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тодорхойлох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах баримт юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн баримтад дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, борлуулагч, худалдан авагч татвар төлөгчийн дугаар, нэр, хаяг, утас, банкны нэр, дансны дугаар, гэрээний дугаар, борлуулалт хийгдсэн он, сар, өдөр, ашигт малтмалын нэр төрөл, код, ангилал, хэмжих нэгж, тоо хэмжээ, нэгжийн үнэ, бүгд үнэ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нийт дүнг тусгана. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн баримтыг цахим гарын үсэг, эсхүл тусгай нууцлалын QR кодоор баталгаажуулах бөгөөд Монгол Улсын Стандарт МNS 6529:2015 "Татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын ерөнхий шаардлага"-д нийцүүлэн батлагдсан загварын дагуу цахимаар үйлдэнэ."
2.Мөн зааврын хавсралтын "НХМаягт ТМ-5" гэсний дараа "АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН БАРИМТ" гэсэн НХМаягт ТМ-6 маягтыг энэ тушаалын хавсралтаар нэмсүгэй.
3.Батлагдсан маягт, зааврыг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх, энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/, Татварын бодлогын газар /Б.Тэлмүүн/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/, "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын үйлдвэрийн газар /Т.Батбилэг/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Сангийн сайдын 2022 оны ..... дугаар
сарын ..... өдрийн ..... дугаар
тушаалын хавсралт
НХМаягт ТМ-6
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ
ТӨЛБӨРИЙН БАРИМТ
ДДТД: .......................... Огноо: ....-.... - ....
Борлуулагчийн: | Худалдан авагчийн: | |||||||
ТТД:...................................................... | ТТД:.............................................. | |||||||
Нэр:...................................................... | Нэр:.............................................. | |||||||
Хаяг:..................................................... | Хаяг:............................................. | |||||||
Утас:..................................................... | Утас:............................................. | |||||||
Банкны нэр:.......................................... | ||||||||
Банкны дансны дугаар:....................... | ||||||||
Гэрээний дугаар................................... | ||||||||
Д/д | Ашигт малтмалын нэр төрөл | Код, ангилал | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгжийн үнэ | Бүгд үнэ | ||
| ||||||||
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр | ||||||||
Нийт дүн | ||||||||
Текст томруулах
A
A
A

