- Нүүр
- Сайдын тушаал
- Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр
Дугаар А/01
Улаанбаатар хот
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д дараах нэмэлтийг оруулсугай:
1.1.Хөдөлмөрийн хортой нөхцөл гэсэн 2 дугаар бүлгийн 24 дэх хэсэгт "дозиметрчин" гэсний дараа "замын зохицуулагч цагдаа, шугам замын байцаагч";
1.2.Хөдөлмөрийн хортой нөхцөл гэсэн 2 дугаар бүлгийн 25 дахь хэсэгт "хоёрдугаар нисгэгч" гэсний дараа "нислэгийн удирдагч";
1.3.Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн 4 дүгээр бүлгийн 3 дахь хэсэгт "вагоны үйлчлэгч", "ачаа вагон хүлээлцэгч" гэсний дараа хаалтан дотор "Багануур өртөөний";
1.4.Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн 4 дүгээр бүлгийн 24 дэх хэсгийн "Арчлалтын асфальт бетончин" гэсний дараа хаалтан дотор /тос чанагч, форсункчин, галарейчин/, "технологийн зориулалттай машин, механизмын жолооч" гэсний дараа хаалтан дотор /Эксковаторчин, индүүчин, бульдозерчин, ачигчийн жолооч, асфальт дэвсэгчийн жолооч, битум зөөгч, битум цацагч, скейперч, чулуу бутлуурчин, автогрейдерчин/;
1.5.Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн 4 дүгээр бүлгийн 38 дахь хэсэгт "хог түрдэг бульдозерчин, эксковаторчин" гэсний дараа "хог тээврийн жолооч".
2.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалд дараах агуулга бүхий 5 дахь заалтыг нэмсүгэй:
"5. Даатгуулагчийн ажиллаж байсан ажил, албан тушаал нь 1995 оноос өмнө "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д хамаарагдах мэргэжлээр ажилласан хугацаа нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох болзол хангагдаж буй тохиолдолд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /А.Ариунболд/-т зөвшөөрсүгэй".
3.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д дараах өөрчлөлтийг оруулсугай:
3.1."Газрын доорх уурхайн ажил мэргэжил" гэсэн 1 дүгээр бүлгийн 22 дахь хэсгийн "Уулын цэрэгжүүлсэн аврах ангийн байлдагч, уулын цэрэгжүүлсэн аврах ангийн дарга" гэснийг "Уул уурхайн аврах албаны аврагч байлдагч, аврагч жолооч, баг аппаратурын слесарь, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер, ерөнхий инженер, механик инженер, тасгийн дарга, салаан дарга";
3.2.Хөдөлмөрийн хортой нөхцөл гэсэн 2 дугаар бүлгийн 25 дахь хэсгийн "АН-26, АН-24, БОИНГ-13-727, АН-2, МИ-8, Ю-12, А-310, АН-30" гэснийг "нисэх онгоцны";
3.3.Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн 4 дүгээр бүлгийн 16 дахь хэсгийг "Бохир усны төвлөрсөн цэвэрлэх байгууламжийн биошүүлтүүр, эаротанк, насос, шүүх талбайн оператор, узель, бойлерын засварчин (слесарь), лаг зөөврийн машины жолооч, лаг ачиж, түрэх механизмын оператор, механик, технологийн инженер, машинт заалны машинч, КУ-ийн машинч, автын засварчин, машинч засварчин, автоматик хянах, хэмжих хэрэгслийн инженер, техникч, засварчин (слесарь), цахилгааны инженер, монтёр, цахилгаанчин, хувцас угаагч";
3.4.Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн 4 дүгээр бүлгийн 33 дахь хэсгийн "Улсын үйлдвэрийн" гэснийг "нийслэлийн нийтийн тээврийн том оврын".Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын тэмдэглэх хэсгийн "Даатгуулагч иргэдээс удаа дараа ирүүлж буй өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, Улсын мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн нөхцөлийн шинжилгээ, судалгааны төвийн хэмжилт, судалгааны дүн, Засгийн газрын 1995 оны 59 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг" гэснийг "Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг" гэж, мөн тушаалын 5 дугаар заалтын дугаарыг "6" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын 4 дүгээр бүлгийн 15 дахь хэсгийн "Хөдөө аж ахуйн малын их, бага эмч, санитарч, тракторчин, комбайнч (1995 оноос өмнөх хамаарна) гэж заасны (1995 оноос өмнөх хамаарна) гэснийг хассугай.
6.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 12 дугаар тушаал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2011 оны А/26 дугаар тушаал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны А/113 дугаар тушаал, Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2016 оны А/193, А/77 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
САЙД Т.АЮУРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
