A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах хавсралтад дурдсан улсын иргэдийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсүгэй.

(Энэ тогтоолын 1 дүгээр зүйл болон хавсралтад Засгийн газрын 2025 оны 223 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ