- Нүүр
- Сайдын тушаал
- Маягт батлах, тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр
Дугаар 49, А/39
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нягтлан бүртгэлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт, Үндэсний Статистикийн хорооны даргын 2021 оны А/30 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт"-ын маягт /Б-НД-15/-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан маягтыг Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Маягт, журам батлах тухай" 246/А/245 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт"-д нэмсүгэй:
3.Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Маягт, журам батлах тухай" 246/А/245 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журам"-ын 2 дугаар бүлэгт дор дурдсан агуулга бүхий 2.201, 2.26.91гэсэн заалт тус тус нэмсүгэй.
"2.201"Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт" маягт (Б-НД-15)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.2011. Засгийн газрын "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө"-нд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих зээл"-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээний төслийн 4.1.3, 4.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зээлдэгч аж ахуйн нэгж, байгууллагад "Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт"-ыг нийгмийн даатгалын шимтгэлийн цахим системээр дамжуулан олгоно.
2.201.2. Б-НД-15 маягт (Аж ахуйн нэгж, байгууллага)-ын мэдээллийг З-НД-7 маягт (................-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ..... оны .... -р сарын тайлан)- ийн мэдээлэлд үндэслэн гаргана.
2.201.3. Б-НД-15 маягтын эхэнд буй он, сар, өдөр нь ажил олгогч тодорхойлолтыг хэвлэж авсан хугацаа байна.
2.201.4. Б-НД-15 маягтын А.Хаягийн мэдээллийг З-НД-7 маягтын А.1 Нэрийн хэсэг болон А.2 Хаягийн хэсгийн мэдээллээс гаргана.
2.201.5. Б-НД-15 маягтын Б. Шимтгэл төлөлтийн мэдээллийг З-НД-7 маягтын Б. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хэсгийн мэдээлэлд үндэслэн гаргана.
2.201.5.1. Б-НД-15 маягтын 3-р багана нь 4 болон 5-р баганын нийлбэртэй тэнцүү байна.
2.201.5.3. Б-НД-15 маягтын 5-р баганын тоо З-НД-7 маягтын 1.Шимтгэл төлөлт хүснэгтийн 2-р мөрний 6-р баганын тоотой тэнцүү байна.
2.201.5.4. Б-НД-15 маягтын 6-р баганын тоо З-НД-7 маягтын 1.Шимтгэл төлөлт хүснэгтийн 9-р мөрний 6-р баганын тоотой тэнцүү байна.
2.201.5.5. Б-НД-15 маягтын 7-р баганын тоо З-НД-7 маягтын 1.Шимтгэл төлөлт хүснэгтийн 12-р мөрний 6-р баганын тоотой тэнцүү байна.
2.201.5.6. Б-НД-15 маягтын 8-р багана Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагуу 2020 оны 4 дүгээр сараас хойш чөлөөлөгдсөн шимтгэлийн дүнг 8-р баганад нөхнө.
2.201.5.7. Б-НД-15 маягтын 9-р баганын тоо З-НД-7 маягтын 2. Шимтгэлийн үлдэгдэл хүснэгтийн 2-р мөрийн "Дутуу"-д бичигдсэн тоотой тэнцүү байна.
2.201.6. Тодорхойлолт нь нууцлал бүхий QR кодтой байна. Энэхүү кодыг ашиглан ажил олгогчийн шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хянаж, давхар шалгах нөхцөлийг бүрдүүлнэ.
2.201.7. Хүчинтэй хугацаа нь уг тодорхойлолтыг хэвлэж авсан өдрөөс хойших 30 хоногийг хамарна."
"2.26.91Даатгуулагчийн төрлийн ангилалд төрөл, код нэмэх, өөрчлөх шаардлага гарсан тухай бүрт Нийгмийн даатгалын төв байгуулага холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж хэрэгжилтийг хангаж ажиллана."
4.Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Маягт, журам батлах тухай" 246/А/245 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журам"-ын 2.26.9 дэх заалтыг дараах байдлаар өөрчилсүгэй:
"2.26.9 "ДААТГУУЛАГЧИЙН ТӨРЛИЙН АНГИЛАЛ"
№ |
ДААТГУУЛАГЧИЙН ТӨРӨЛ |
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТ |
|
НЭР |
КОД |
||
1 |
Аж ахуйн нэгж, байгууллагын энгийн ажилтан |
1 |
НДТХ-4.2.1 4.2.2 15.1 |
2 |
Үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа ажилтан /даатгуулагч/ |
40 |
НДТХ-4.6, 15.1 |
3 |
Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан |
22 |
НДТХ-4.6, 15.1 |
4 |
Ажил олгогчийн захиалгаар суралцагч |
20 |
НД СОТТТХ -3.3 НДТХ-15.1 ЗГ-ын 1994 оны 212-р тогтоолын хавсралт-2 |
5 |
Хүүхэд асрах чөлөөтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эх |
6 |
|
6 |
Жирэмсний, амаржсаны амралттай байгаа ажилтан эх |
17 |
НДСОТТТХ-ийн 3.3 УНДЕГ-ын даргын 2009 оны 206 тоот тушаалаар баталсан аргачлал |
7 |
Нэг сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан |
21 |
|
8 |
Эрх бүхий байгууллагаас сетификат аваагүй БНСУ-ын иргэн |
23 |
НДТХ-4.2.1 4.2.2 15.1 |
9 |
Эрх бүхий байгууллагаас сертификат авсан БНСУ-ын иргэн |
24 |
НДТХ-4.2.1 4.2.2 15.1 ЗГ-ын 2006 оны 134-р тогтоол, Нийгмийн хамааллын тухай 2006 оны хэлэлцээр |
10 |
Жилд 7 сараас доошгүй хугацаанд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг улирлын чанартай үйл ажиллагаатай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч /ажил зогссон үед/ |
25 |
ХөдТХ-46.3 НДТХ-15.1, 16.7, 16.8 |
11 |
Сул зогсолтын үеийн олговор авч байгаа даатгуулагч |
14 |
ХөдТХ-56, НДТХ-4.2.1 4.2.2 15.1 |
12 |
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй өмгөөлөгч |
50 |
ХЭЗБТХ-39.1, НДТХ-4.2.1, 15.1 |
13 |
Улсын хил дээр ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчийн ажилгүй байгаа эхнэр/ нөхөр |
28 |
НДТХ-15.1 ГТХ-282.7 |
14 |
Улсын хил дээр алба хааж байгаа офицер, ахлагчийн ажилгүй байгаа эхнэр/ нөхөр |
29 |
НДТХ-15.1 МУХТХ-39.4 |
15 |
Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчийн тодорхой ажил эрхлээгүй эхнэр/ нөхөр |
30 |
НДТХ-15.1 ДАТХ-23.2 |
16 |
Иргэний хамгаалалтын болон дайчилгаанд хамрагдсан даатгуулагч |
31 |
НДСОТТТХ -3.3 НДТХ-15.1 ЗГ-ын 1994 оны 212-р тогтоолын хавсралт-2 |
17 |
Хууль бусаар ажлаас зайлуулагдсан, мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн ажилтан |
32 |
|
18 |
Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтан |
34 |
ХөдТХ-56, НДТХ-4.6, 15.1 |
19 |
Лам санваартан |
37 |
ТСХХТХ-7.8, НДТХ-4.2.1, 15.1, ЭМДТХ-8.1.1 |
20 |
Тэтгэврээ тогтоолгосны дараа жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтан |
38 |
НДТХ-4.6, 15.1, НДСОТТТХ-3.3 |
21 |
Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан |
39 |
НДТХ-4.6, 15.1, НДСОТТТХ-3.3 |
22 |
Цаа буга маллан амьдарч буй цаатан иргэн |
43 |
НДТХ-4.7, 15.2, 16,9 16,10, ЗГ-ын 1994 оны 212, 2015 оны 318, 2018 оны 221-р тогтоол |
23 |
Цэрэг, цагдаагийн ажилтан |
11 |
ЭМДТХ 8.1.1 |
24 |
Хугацаат цэргийн албан хаагч, Цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч |
8 |
НДСОТТТХ-3.3, НДТХ-15.1, ЗГ-ын 1994 он 212-р тогтоолын хавсралт-2 |
25 |
Цэргийн гэрээт алба хаагч |
53 |
НДТХ-15.1, ЗГ-ын 2018 оны 11-р тогтоол |
26 |
Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа цэргийн алба хаагч эх |
41 |
ЦАХТТТХ-24, ЭМДТХ-8.1.1, 8.1.2 |
27 |
Нэг сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан цэргийн алба хаагч |
42 |
ЦАХТТТХ-24, ЭМДТХ-8.1.1, 8.1.2 |
28 |
Шилжин ажилласан цагдаагийн алба хаагчийн ажилгүй байгаа эхнэр/нөхөр |
51 |
ЦАТХ /Шинэчилсэн найруулга/-87.3 |
29 |
Сайн дурын даатгуулагч |
9 |
НДТХ-4.3, 15.2 |
30 |
Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллаж байгаа Монгол Улсын иргэн /албан журмын даатгуулагч/ |
26 |
НДТХ-4.2.4, 15.8, Засгийн газрын 2006 оны 134 дүгээр тогтоол, НДҮЗ-н 2018 оны 5-р тогтоол, |
31 |
БНСУ-д ажиллаж байгаа Монгол Улсын иргэн /сайн дурын даатгуулагч/ |
52 |
НДТХ-4.3, 15.2, НДҮЗ-н 2018 оны 5-р тогтоол, |
32 |
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд цэргийн цолны мөнгө авсан цэргийн алба хаагч эх |
61 |
НДТХ-32.1, ЭМДТХ-8.1.1, ЦАХТТТХ-7.1, ЦАХЭЗБТХ-5.1.2 |
33 |
Ажилласан жил нөхөн тооцуулсан, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн даатгуулагч |
62 |
АЖТДШНТТХ-1 |
34 |
Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч |
63 |
МХХЭТДШНТТХ-4.1, 5.1 |
35 |
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан, хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа сайн дурын даатгуулагч эх /тэтгэмжийн даатгалын сангаас 50 хувийг төлнө/ |
64 |
НДСОТТТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.3, мөн зүйлийн 6.2 |
36 |
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй, хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа сайн дурын даатгуулагч эх /улсын төсвөөс 50 хувийг төлнө/ |
65 |
НДСОТТТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.3, мөн зүйлийн 6.3 |
37 |
ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тахир дутуугийн тэтгэвэр авагч |
66 |
НДТХ-15.1, НДСОҮОМШӨТТТТХ-4.5 |
38 |
Цэргийн алба хаасан хугацааг иргэний байгууллагад ажилласнаар тооцон улсын төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн иргэн |
67 |
НДТХ-15.1 ЦАХТТТХ-6.3 Засгийн газрын 2011 оны 9, 2019 оны 137 дугаар тогтоол |
... |
|
... |
|
5. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох програмд өөрчлөлт оруулан, ажил олгогч, даатгуулагчид мэдээлэл өгч ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т даалгасугай.
6. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/-т үүрэг болгосугай.
7. Энэхүү тушаалыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД. А.АРИУНЗАЯА
20... он ... сар ... өдөр
А. АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ
Аж ахуйн нэгж, байгууллагын нэр: ______________________________________
Аж ахуйн нэгж, байгууллагын регистрийн дугаар:
Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн
даатгалын бүртгэлийн дугаар:
Аймгийн код:
Дүүргийн код:
Б. ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
№ |
Он |
Сар |
Даатгуулагчийн тоо |
Цалингийн сан (төгрөг) |
Төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн дүн (төгрөг) |
Чөлөөлөгдсөн шимтгэлийн дүн (төгрөг) |
Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийн дүн (төгрөг) |
||
Нийт |
Монгол |
Гадаад |
|||||||
А |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1 |
2019 |
12 |
|
|
|
|
|
|
|
2 |
2020 |
1 |
|
|
|
|
|
|
|
3 |
2020 |
2 |
|
|
|
|
|
|
|
4 |
2020 |
3 |
|
|
|
|
|
|
|
5 |
2020 |
4 |
|
|
|
|
|
|
|
6 |
2020 |
5 |
|
|
|
|
|
|
|
7 |
2020 |
6 |
|
|
|
|
|
|
|
8 |
2020 |
7 |
|
|
|
|
|
|
|
9 |
2020 |
8 |
|
|
|
|
|
|
|
10 |
2020 |
9 |
|
|
|
|
|
|
|
11 |
2020 |
10 |
|
|
|
|
|
|
|
12 |
2020 |
11 |
|
|
|
|
|
|
|
13 |
2020 |
12 |
|
|
|
|
|
|
|
14 |
2021 |
1 |
|
|
|
|
|
|
|
15 |
... |
… |
|
|
|
|
|
|
|
Хүчинтэй хугацаа: 30 хоног
.... оны .. сарын .. –ны өдрийн байдлаар
Текст томруулах
A
A
A

