A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 сарын 23 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.1.30 дахь заалт нэмсүгэй:             

Хэвлэх

"5.1.30."даатгагчийн баталгаа" гэж Даатгалын тухай хуулийн 4.1.13-т заасныг."

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.8, 5.1.17 дахь заалтын "банкны баталгаа," гэсний дараа "даатгагчийн баталгаа," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг:

"20.2.Монгол Улсын хуулийн этгээд тендерийн баталгааг банкны болон даатгагчийн баталгаа, Засгийн газрын бондын хэлбэрээр, гадаадын хуулийн этгээд Монгол Улсын буюу гадаадын банкны баталгаа, Монгол Улсын буюу гадаадын даатгагчийн баталгаа, Монгол Улсын Засгийн газрын бонд, эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны хэлбэрээр ирүүлж болно."

2/43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэг:

"43.7.Гүйцэтгэгч энэ хуулийн 43.6-д заасан үүргээ банкны баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бондоор баталгаажуулж болох бөгөөд ийнхүү баталгаажуулсан тохиолдолд захиалагч барьцаалсан мөнгийг уг баталгаанд заасан дүнтэй тэнцэх хэмжээгээр урьдчилан олгоно."

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР