- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/61 дүгээр зүйл:
"61 дүгээр зүйл.Даатгагчийн бусад үйл ажиллагаа
61.1.Даатгагч нь энэ хуулийн 4.1.1-д зааснаас гадна холбогдох этгээдээс бусад этгээдэд дараах даатгагчийн баталгаа, батлан даалт гаргаж болно:
61.1.1.орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт;
61.1.2.хүн, хуулийн этгээд хоорондын ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах харилцаанд;
61.1.3.хуулиар хориглоогүй бусад харилцаанд.
61.2.Даатгагчийн баталгаа гаргахад Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасныг баримтална.
61.3.Энэ хуулийн 61.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааны журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална."
2/4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалт:
"4.1.13."даатгагчийн баталгаа" гэж даатгагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь даатгагчид төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн хэлцлийг ойлгоно."
3/14 дүгээр зүйлийн 14.2.22 дахь заалт:
"14.2.22.энэ хуулийн 61.1 дэх хэсэгт заасан даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
