A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 499

Улаанбаатар хот

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 321 дүгээр зүйл, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар"-ыг байгуулсугай.

2.Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын орон тооны дээд хязгаарыг 174 байхаар тогтоосугай.

3."Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг баталж, мөрдүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.

4."Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-д Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд "27.Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар" гэж нэмсүгэй.

5.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т дор дурдсан агуулгатай 33 дахь заалт нэмсүгэй:

33.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

174

6.Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсээс тус бүр 1 орон тоог Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт шилжүүлэхийг Засгийн газрын холбогдох агентлагийн дарга, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

7.Нийслэл, орон нутагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК, "Монголын цахилгаан холбоо" ХК, "Монголшуудан" ХК, "Төрийн банк" ХХК-ийн удирдлагад тус тус чиглэл болгосугай.

8.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдсантай холбогдуулан нийслэл, орон нутгийн "Үйлчилгээний нэгдсэн төв"-ийг нийтийн мэдээллийн дэд бүтэцтэй холбогдож төрийн үйлчилгээ үзүүлэхэд удирдлага, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ