A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

НЭРИЙН ДАНСНЫ 2022 ОНЫ ОРЛОГОД ТООЦОХ ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дахь заалт, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан "Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох журам", Үндэсний статистикийн хорооны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2022 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 9.8 хувиар баталсугай.

2.Баталсан хүүгийн хэмжээгээр даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 2021 оны үлдэгдэл, 2022 оны орлогод тус тус хүү тооцох ажлыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, даатгуулагчдыг мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /А.Ариунболд/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.

ДАРГА   Т.АЮУРСАЙХАН