A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТАЙШИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 26

Цагаан-Олом

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Нэг тонн энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг 35933.4 төгрөгөөр тогтоосугай.

3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сумын төсөвт бүрэн төвлөрүүлж, хуульд заасны дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Г.Болормаа)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ГАНБААТАР