- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫГ НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №03. 2023.01.23/

ХОВД АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 2/7/08
Ховд
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫГ НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 22 зүйлийн 22.1.15 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 зүйлийн 9.2.1 заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 сарын 19-ны өдрийн 192,А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Жаргалант сумын нутаг дэвсгэрт оршиж байгаа айл өрхийн энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх ажлын зардлын нэгж тарифыг 15298 төгрөг байхаар баталсугай.
2.Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж байгууллагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан батлагдсан тарифын дагуу санхүүжүүлж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч /Ц.Цогтбаяр/-т даалгасугай.
3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын бүргэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.
ХУРЛЫН ДАРГА Л.ОТГОНЦАГААН
Текст томруулах
A
A
A
