- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БҮРЭГХАНГАЙ СУМЫН ДАРХАН БАГИЙН СУУРЬШЛЫН БҮСИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №03. 2023.01.23/

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар IX/02
Дархан баг
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ДАРХАН БАГИЙН СУУРЬШЛЫН БҮСИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн IX хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Бүрэгхангай сумын Дархан багийн суурьшлын бүсийг Хүндэтгэлийн хаалга 48°14᾿44.79"N, 103°52᾿9.32"Е, Оршуулгын зүүн талын гозгор 48°14᾿43.21"N, 103°51᾿50.01"Е, Далтын давааны урд өндөр 48°14᾿06.41"N, 103°53᾿58.76"Е, Хадат булгаас баруун хойш 400м-т 48°15᾿31.94"N, 103°50᾿34.07"Е, Жимобайлын антенн 48°15᾿58.78"N, 103°51᾿58.75"Е, Цагаан давааны овоо 48°15᾿42.02"N, 103°53᾿40.04"Е, тав дугаар хорооны хөдөө явдаг замын зүүн талд 48°15᾿01.27"N, 103°53᾿42.67"Е дотогш байхаар тогтоосугай.
2.Уг тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (И.Ичинхорлоо), Газрын даамал (Б.Нямдорж) нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (М.Бадам)-д хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарт даалгасугай.
ДАРГА Ж.ОТГОНТУЯА
Текст томруулах
A
A
A
