A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 7/07

Хар ус

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Шинээр батлагдан хэрэгжиж буй холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 6/08 дугаар тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

2.Дээрх хүчингүй болгож буй тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 1-1/5710 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2022 оны 7 дугаар сард багтаан уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Даваасүрэн/-д даалгасугай.

3.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэм хэмжээ тогтоох эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2022 онд шинээр баталсан "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг+, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" шийдвэр болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчингүй болсон тогтоолыг иргэд, аж ахуй нэгжүүдэд сурталчилж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Даваасүрэн/, сумын Засаг даргын Тамгын газрын дарга /Ш.Дүүрэнбилэг/ нарт үүрэг болгосугай.

ДАРГА Ө.БАНЗРАГЧ