A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 8/04

Цагаан дэнж

ШАРГАЛЖУУТ РАШААНЫ ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8, 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 22 дугаар зүйлийн 22.14, 22.15, 22.16 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2020 оны "Журам шинэчлэн батлах тухай" А-301/265 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Рашааны зохистой ашиглах, хамгаалах журам"-ын 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Эрдэнэцогт сумын нутагт байрших Шаргалжуут рашааны эрүүл ахуйн бүс, хориглолтын бүсийг хавсралтаар баталсугай.

2.Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулж, бүсийн дэглэмийг мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Цэвэгдорж)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороо (Д.Төрсайхан)-д үүрэг болгосугай.

4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ЭНХБААТАР